COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дуусжээ.

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 06 сарын 07

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ыг наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Хурлын бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан, ус хангамж, ариутгах татуурга, шилэн кабелийн ажил бүрэн дуусаж, авто зам, зогсоолын ажил 80 хувь, дугуйн замын ажил 98 хувьтай үргэлжилж байна. Мөн гадна тохижилтын хүрээнд мод шилжүүлэн суулгах, шинээр мод тарих ажил хийгдэж байна.

COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна угсралтын ажил дууссан бөгөөд эдгээрийг нэгдсэн хуралдаан, албан хэлэлцээ, өндөр түвшний уулзалт, хэвлэл мэдээлэл, үзэсгэлэн болон үйлчилгээний зориулалтаар ашиглана.

Тус хуралд 196 орны 8000-10 мянга орчим зочид, төлөөлөгч оролцох төлөвтэй бөгөөд газрын доройтол, цөлжилт, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг асуудлыг хэлэлцэх олон улсын томоохон арга хэмжээ болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лхир(202.9.41.62) 2026 оны 06 сарын 08

зайл уаашаа ганц асаагуур хийж чадхгүй бж юу цөлжилт тэмцх ийм балай юм гж юуу бхв эниыг болих хэргтэй улс орнууд ирэхгүй байх хэргтэй

0  |  0
Top