Т.Тулга Монголын багийн хоёр дахь алтан медалийг авчирлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2026 оны 06 сарын 07

Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Т.Тулга аваргалав.

Тэрээр өмнөх жил энэ тэмцээнээс хүрэл медаль зүүж байсан бол энэ удаа амжилтаа ахиулан алтан медалийн эзэн боллоо.

Эл жинд Кыргызүүд өнгөтэй наадсан юм. Гавьяат тамирчин Т.Тулгатай шигшээд барилдахаар шалгарсан Рустамжан Кахаров бэртсэн тул дэвжээнд гарч ирсэнгүй.

Харин түүний нутаг нэгт Аден Сакыбаев манай тамирчин Б.Өсөхбаярыг буулган авч, хүрэл медальд хүрэв. Нөгөө хүрэл медалийн эзнээр 23 хүртэлх насныхны Европын АШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт, ОХУ-ын Магомед Элтемиров тодорсон юм.
 

70 кг-ын дүн:
 

  • 1. Т.Тулга (Монгол)
  • 2. Рустамжан Кахаров (Кыргызстан)
  • 3. Аден Сакыбаев (Кыргызстан)
  • 3. Магомед Эми Элтемиров (ОХУ)

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.50) 2026 оны 06 сарын 08

Нутагтаа хор найруулж түрүүлсэн болох ч яах вэ, чадалтай бол олимпоос л юм зулгаамаар

0  |  0
алт(103.229.120.228) 2026 оны 06 сарын 08

Монголын багийн эхний алтан медалийн эзэн хэн бэ?

0  |  0
Top