
Боловсролын сайд Л.Энх-Амгалан сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүдийн хэл, ярианы чадвар сул байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ийн ярилаа.
Тэрээр "Цэцэрлэгт байгаа нэг ангийн хүүхдүүдийн 60 орчим хувь нь бараг л ярихгүй байгааг багш нар хэлж байна.
Хэл засалч ажиллуулах бус агаарт ойр ойрхон гаргаж, чөлөөтэй тоглох боломжийг бүрдүүлэх ёстой.
Хөдөлгөөн, хэл хоёр салшгүй холбоотой учир энэхүү арга нь хамгийн үр дүнтэй" гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )
Сайд маш зөв асуудлыг авч үзсэн байна, Дэмжиж байна
Muu pop.
Үнэн ш дээ, одоогийн хүүхдүүдийг эцэг эх нь гэрээс гаргахгүй, цэцэрлэгт багш нар нь хөдөлгөхгүй, дээр үеийнх шиг гадаа чөлөөтэй тоглож гүйж харайхгүй болохоор чинь хэл яриа нь зүгширч, нийгэмшихгүй нь аргагүй ш дээ
Багш нар нь таг томоотой суулгадагшдээ..гүйвэл үймүүллээ гдл загнадаг...