Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд 02 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана. Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа тус уулзалтаар нийслэлийн газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлуудын талаар ярилцаж, санал солилцоно.

Яармаг дахь Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газрын байранд 10:00–13:00 цагт зохион байгуулагдах уулзалтад доорх линкээр бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScr1_ORgtMtl1X6uMEywFmdI8em33TXKICT98ZVz2Xqp8EgJg/viewform?usp=publish-editor

Холбоо барих утас: 7700-3883; 9999-5605

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.46.179) 37 минутын өмнө

Ковидоор далимдуулан хэд дахин нэмэгдсэн орон сууцны үнэ бол цэвэр дээрэм, мөлжлөг, хулгай мөн. Гэтэл төр засаг нь үүнийг өөгшүүлж, хамгаалж, дэмжиж иргэдээ мөлжүүлсээр сууна.

0  |  0
Top