Хятад дэлхийд хамгийн том нарны цахилгааны станцыг ашиглалтад оруулав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 17

Дэлхийд хамгийн том нарны цахилгаан станцыг Хятадын эрчим хүчний нэгдсэн сүлжээтэй холбожээ.

Нийт 13354 га талбай бүхий тус станц Шинжааны нийслэл Өрөмч хотоос холгүй байрладаг. Жилд тус станц 6.09 тэрбум кВт/ц эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл хоёр сая цахилгаан автомашины эрчим хүчний жилийн хэрэгцээг хангах юм. Энэхүү станцыг тус улсын эрчим хүчний мега төслийн хүрээнд байгуулжээ. Мега төслийн хүрээнд Хятад улс 455 ГВт салхин болон нарны эрчим хүч үйлдвэрлэхээр зорьж байна.

Үүнээс өмнө ашиглалтад оруулж байсан дэлхийд томоохонд тооцогдох хоёр нарны цахилгаан станц нь мөн л Хятадад байрладаг. Тус хоёр станц 3 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Ниншя болон Хөхнуурт байрладаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top