Финландын “Polar Night Energy” дэлхийд анхны аж үйлдвэрийн элсэн зай бүтээжээ.
Эл бүтээл нь сэргээгдэх эрчим хүчийг хэдэн сарын турш хадгалах хүчин чадалтай. Элсэн зай нь өндөр хэмжээний агуулах саванд 100 тонн барилгын элс хийж, тусгай дамжуулагчийн тусламжтай цахилгаан дамжуулж, дулааны эрчим хүч гаргаж авдаг байна. Энэ үед агаар халж, дулаан солилцооны шугамаар дулааныг элс рүү дамжуулдаг байна. Элс хайлуулах өндөр температур нь энэ материалын давуу тал. Үүний тусламжтай элсэн зай эрчим хүч хадгалах асар их хүчин чадалтай аж. Үүнээс гадна эрчим хүчний ийм эх үүсвэр литий, кобальтын зайгаас илүү хямд өртөгтэй байдаг.
“Polar Night Energy” компанийн бүтээл орон нутгийн дулааны системийг тэжээж байна. Бүтээгчдийн ярьснаар, эл үүсвэрийн халуун агаарыг ус халаахад ашиглаж болох гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )