Австрали 2040 он гэхэд нүүрснээс татгалзаж магадгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Австрали улс аажимдаа 2040 он гэхэд нүүрснээс татгалзаж магадгүй тухай Rystad Energy агентлаг мэдээллээ. Одоогоор тус улс нийт эрчим хүчнийхээ гуравны хоёрыг нүүрснээс гарган авч байгаа юм. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Австрали улс сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 133 гегаватт болж өссөн байна. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт 41 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.

Австрали улс бүс нутаг төдийгүй дэлхийд сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө, оруулалт хөгжлөөрөө тэргүүлдэг. Ойрын хугацаанд Рио Тинто зэрэг томоохон компанитай хамтран сэргээгдэх эрчим хүчний хэд, хэдэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Австралийн Засгийн газрын зүгээс сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины төслүүдийг дэмжин, татварын хөнгөлөлт үзүүлэхээ зарласан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top