Австралид халдлага үйлдсэн аав, хүү хоёр Филиппинд аялж байжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Австралийн Сидней хотын Бондай далайн эрэгт халдлага үйлдсэн аав, хүү хоёр учир битүүлэг шалтгаанаар Филиппинд очиж, тэндээ сар гаруйн хугацаанд байжээ. Халдлага үйлдсэн Сажид болон Навид Акрам нар арваннэгдүгээр сарын эхээр Филиппин улсын өмнөд хэсгийн Минданао арал руу очсон байна. Австралийн хууль хүчний байгууллага тэднийг Филиппинд Исламын улс бүлэглэлийн бэлтгэлжилтэд хамрагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа. Учир нь Филиппин улсад экстремист болон элдэв шашны урсгалуудын зөрчилдөөн байдаг учраас ингэж үзээд байгаа юм. Тэдний аялсан Минданао арлын оршин суугчдын дийлэнх нь христийн шашинтай, цөөнх нь исламын шашин шүтлэгтэй аж. 

Орон нутгийн цагдаагийн газар тэдний байрлаж байсан гэх буудалд үзлэг хийж, хяналтын камерын бичлэгтэй танилцжээ. GV гэх нэртэй уг буудлыг Акрамынхан 11 дүгээр сарын 1-нээс долоо хоногийн хугацаатай байрласан бол сүүлд нь 28 хоногоор сунгасан байна. Сунгалтын төлбөрөө бэлнээр төлсөн болох нь баримтаар тогтоогдсон. 

Тэдний байрлаж байсан буудал

Хяналтын камерын бичлэгээс харвал аав, хүү хоёр буудлын өрөөнөөс гарахдаа уддаггүй, удсан ч нэг цаг орчим болоод ирдэг байжээ. Ингэхдээ буудлын ойр орчмоос бэлэн хоол, нутгийн түргэн хоол, ус ундааны зүйл аваад өрөөндөө орсон нь бичлэгт үлджээ. Зочид буудлын ажилтнууд тэднийг маш эелдэг найрсаг байсан гэж мэдэгдсэн. Түүнчлэн өглөө бүр өрөөгөө цэвэрлэхийг зөвшөөрсөн байна. Өрөөг цэвэрлэх явцад ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй. Орон нутгийн түргэн хоолны "Jollibee" сүлжээний захиалгын хуудаснаас өөр зүйл байгаагүй аж. Зочид буудлын ажилтан гэх 20 гаруй настай эмэгтэй Бондайн эргийн халдлагын мэдээлэл цацагдахад тэднийг таньсан. Гол ялгаа нь гэвэл Навид нь Филиппинд байснаасаа богино үстэй байсныг цагдаа нарт мэдэгджээ.

Халдлага үйлдэгчдийн байрлаж байсан өрөө

Филиппин улсад одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Гэхдээ Австралийн хууль хүчний байгууллагын үзэж байгаа шиг Исламын улс бүлэглэлтэй харилцаа тогтоосон, бэлтгэлжилтэд хамрагдсан болох нь нотлогдоогүй байгаа юм. Филиппин улсын Засгийн газар Минандао арлыг өмнөх шигээ террористуудын орогнох газар бус амар тайван, аялал жуулчлалын бүс гэж мэдэгдээд байна.

Филиппинийн телевизээр цацагдсан сэжигтнүүдийн гадаад паспортны зураг

Одоогоос найман жилийн өмнө 2017 онд Филиппин улсын зэвсэгт бүлэглэлүүд Исламын улс бүлэглэлд үнэнч гэдгээ зарласан Абу Сайяц болон Мауте бүлэглэлүүд харигилслал үйлдэж, Марави хотыг эзэлж байгаагаа зарласан юм. Харгислалын улмаас 350 мянга орчим энгийн номхон иргэн өөр аюулгүй газарт дүрвэн, хэдэн сарын турш цагдаа нар болон зэвсэгт бүлэглэлүүүдийн хооронд цуст мөргөлдөөн гарсны эцэст цагдаа нар Маравид хяналтаа тогтоосон түүхтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top