Австрали Их Британи руу Украины цэргүүдийг бэлтгэхэд оролцох 70 сургагч багшийг илгээхээр болжээ.
Австралийн Батлан хамгаалахын сайд Ричард Марлз “Австралийн цэргийнхэн Украины шинэ цэргүүдийг бэлтгэх ажилд оролцохоор энэ долоо хоногт Дарвинаас явна. Австралийн цэргийн хүчний 70 цэргийн алба хаагчтай баг Их Британи дахь сургалтын хөтөлбөрийн талбайд байрлах болно” гэж мэдэгдсэн байна.
Австралийн сургагч багш нар Украины цэргүүдийг хот, ойн орчинд явган цэргийн тактикт сургах аж.
Үүний өмнө Их Британийн зүгээс Украинд нийлүүлсэн танк, их буунуудыг ашиглахад Украины цэргүүдийг сургаж эхлэхээ мэдэгдсэн билээ.
Мөн Испани улс 220 гаруй украин цэргүүдийг хүлээн авч, Hawk зенитийн системийг ажиллуулж сургана гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
beltgegdeh tsereggui bolson.