Австралийн Викториа мужид ойн түймэрт өртсөн адууг төдийгүй коалануудыг буудаж, устгах шийдвэр гаргасны дараа тус улсад томоохон шуугиан дэгдээд байна.
Энэхүү аймшигт ажиллагаагаа Буж-Бим үндэсний хүрээлэнд явуулж, нийт 750 коалаг устгасан байна. Өнгөрсөн сарын дунд үед ойн түймэрт тус улсын тусгай хамгаалалттай газрын 20 хувь нь өртжээ. Үүний улмаас коалануудын тал нь шатаж үхсэн бол үлдсэн нь хоол хүнсгүй болсон байна.
Викториа мужийн ерөнхий сайд Жасинта Аллан энэхүү шийдвэрээ хүнлэг шийдвэр байсан гэжээ. Уутат амьтдыг удаан шаналгахгүйн тулд ийм шийдвэр гаргасан гэсэн байна. Нисдэг тэрэгнээс амьтад руу буудсан бөгөөд малын эмч коала амьдрах чадвартай эсэхийг тодорхойлж байсан аж.
Харин амьтны эрхийг хамгаалагчид хэдэн арван метрийн өндрөөс амьтдын амьдрах чадвартай эсэхийг хэрхэн тодорхойлох, буудуулж амиа алдсан коалагийн уутанд байгаа үр зулзагынх нь шаналлыг хэрхэн вэ гэсэн асуулт тавьжээ. Буудаж хороох санаа нь өөрөө жигшүүртэй гэж тэд шүүмжилжээ. 2019-2020 онд тус улсад гарсан ойн түймэрт өртсөн коала баавгайг нөхөн сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж аварч байсан билээ. Харин энэ удаа Австралийн эрх баригчид мөнгөө хэмнэхийг илүүд үзсэн байна гэж ВВС агентлаг онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )