Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 21

 

Австралид 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хууль баталжээ.

Тус улсын Ерөнхий сайд Энтони Албанезегийн хэлснээр, энэхүү хууль нь залуу австраличуудын хөгжлийнх нь чухал үед найдвартай хамгаалалтыг хангах учиртай.

Хуулийн үйлчлэлд Snapchat, TikTok, Х, Instagram зэрэг нийгмийн сүлжээ орж байна. Ингэхдээ хүүхдүүд Google Classroom, YouTube, мессенжер, онлайн тоглоом ашиглах боломжтой. Австралийн эрх баригчид технологийн компани болон нийгмийн сүлжээ эзэмшигчдэд хандан 16-аас доош насны хүүхдүүдийн аккаунт, пэйж нээх боломжийг хязгаарлах арга хэмжээ авахыг шаардана.

Хуулийг зөрчвөл дижитал платформуудад 32 сая ам.доллар хүртэлх торгууль ногдуулахаар заажээ. Үүнтэй зэрэгцэн, Норвег улс 15-аас доош насны хүүхдүүдэд олон нийтийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төсөл мөн хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
J.Erka(124.158.119.18) 2024 оны 11 сарын 29

Ер нь хүүхэд насанд нь хүүхдийг хүүхдээр нь байлгавал сайхан дурсамжтай гоё байдаг. Томчууд л хүүхдийг эвдэх нь их бөгөөд байнга нөлөөлж яагаач үгүй байхад нь том болгох гээд зүтгээд байдаг нь гачлантай. Нийгэм, цаг үе, хүний хөгжил хурдацтай өнөө үед хүүхдийн ёс зүйг сахиулах нь том хүн болоход чухал билээ.

1  |  0
Top