Хурдацтай өсөн үржиж буй имжүүдийг устгахыг зөвлөж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 13

Ногоон тивд хурдацтай өсөн үржиж буй имжийн тоо толгойг зохицуулахгүй бол тус тивийн бэлэг тэмдэг болсон амьтан устаж үгүй болж болзошгүй хэмээн Австралийн экологичид анхааруулжээ. Үүний тулд экологичид устгал явуулахыг уриалсан байна.

Эрдэмтдийн тооцоолсноор, ойрын жилүүдэд Австралид имжийн тоо толгой хэдэн арван саяар нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтийг зогсоохгүй бол имжүүд өлбөрч үхэх эрсдэлд орж магадгүй гэж экологич Кэтрин Моусби үзэж байна. Амьтан судлаачдын тооцоолсноор, хамгийн сүүлд болсон ган гачгийн үеэр зарим бүс нутагт имжийн тоо толгой 80-90 хувиар хорогджээ. Түүний хэлснээр, уутат амьтад хоол тэжээлгүй болж, олноор үхэж байна. Асуудлыг шийдэхийн тулд эдгээр амьтдын тоо толгойг зохицуулах явдал гэж Моусби үзэж байна.

Харин экологичдын энэхүү санал амьтан хамгаалагчид шүүмжлэлд өртөөд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.131.225.197) 2023 оны 05 сарын 14

Монголд малынхаа тоог цөөлж чанаржуулж, бэлчээрийг хумихгүй бол байгалийн ан амьтад устах аюул тулгараагүй биз

0  |  0
(103.57.95.236) 2023 оны 05 сарын 13

USTGAH BISH TSUULUH GEECH TENEG HUJAA,

0  |  0
Top