Австралийн сонгогчид уугуул иргэдийг төлөөлөх зөвлөлдөх байгууллагыг парламентад байгуулахын эсрэг санал өгчээ. Хуулийн төслийг санаачлагчид бүх нийтийн санал асуулгын дүнд гонсгор байна.
Австралийн эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, “Дуу хоолой” нэртэй тусгай зөвлөлдөх байгууллага байгуулах заалт тусгах санал гаргасан. Тус байгууллага уугуул иргэдийг төлөөлөн, тэдний эрх ашгийг хөндсөн бодлого боловсруулахад зөвлөгөө өгөх үүрэг хүлээх ёстой байв. Энэхүү санаачилга уугуул иргэдийг төрийн үйлчилгээнд хамрагдах, улмаар амьдралыг нь дээшлүүлэх боломж олгоно гэж үзэж байжээ. Гэвч австраличуудын 60 хувь үүнийг эсрэг байр суурь илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Орос хужаад бол зүгээр устгана зүгээр нэг чукча
ardchilal chin ene dee.