Уугуул австраличууд "Рио Тинто"-д хараат бус арбитрын шалгалт оруулахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 31

Уугуул австраличуудын нэгдсэн холбоо абориген үндэстнүүдийн үүх түүхтэй холбогдох 46 мянган жилийн настай агуй устгасан асуудалд хараат бус арбитрын шалгалт оруулахыг шаарджээ.

Ингэснээр зөвхөн Рио Тинто компани бус тухайн лицензийн талбайд түүхэн дурсгалт агуй байгааг мэдсээр байж зөвшөөрөл өгсөн Австралийн Засгийн газрыг ч шалгах нөхцөл үүсэж байгаа юм.

“Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг түүхийн өв соёлоос дээгүүр тавьдаг сайдтай, улстөрчидтэй улс гэдэгт итгэхгүй байна. Хэрэв үнэхээр шударга ёс гэж байдаг бол цаашид ийм асуудал гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй” гэж Мельбурн хотын их сургуулийн уугуул соёл судлаач, профессор Марсиа Ленгтон ярьжээ.

Түүхийн өв соёлтой холбоотой газар нутаг лицензийн талбайд орсон эсэхийг судалж, уул уурхайн компаниудад шалгалт оруулахыг ч мөн давхар шаардсан байна.

Австралийн Баруун Австрали мужийн засаг захиргаа соёлын өвийг хамгаалах тухай мужийн хуулийг шинэчлэхээр хэлэлцэж байгаа аж.

Рио Тинто компанийн зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх удирдлагуудын урамшуулал цалинг танаж, нийт ажилчдын урамшууллыг тодорхой хэмжээгээр бууруулахаар шийдвэрлээд байгаа.

Агуй сүйтгэсэн асуудалд Рио Тинто компанийн удирдлагууд байр сууриа нэгтгээгүй, үнэхээр хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Холбооны Засгийн газар ч хариуцлага хүлээх ёстой гэж удирдлагуудын зүгээс мэдэгдээд байгаа билээ.


Эх сурвалж: WHTC

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.222) 2020 оны 09 сарын 01

Браво

1  |  0
Зочин(202.126.89.222) 2020 оны 09 сарын 01

Сэтгэгдэл шууд устгаад л байх юмаа

1  |  0
Зочин(202.126.89.222) 2020 оны 09 сарын 01

Оюутолгойн толгойг монголын эх орноо гэсэн эрэлхэг аавын хүү ээжийн охидууд нэгдэж зогсоож байгаад гэрээг шинэчилж монгол улс монголын ард түмэнд ашигтай болгох ёстой .... тэгэхгүйгээс л хээл хахуульд дуртай хэдэн новшнууд хахууль авах бараа таваар нийлүүлэх гэрээ аваад таг дуугай сууцгааж байна шдээ.... Баярцогтын эхнэрийн компани гэхэд л ямар их мөнгөний дүнтэй ажил авсан байлаа .. ингээд л манай хэдэн дээдэсийн хэл амыг таг болгож байна ... оюутолгойг зогсооё... гээд бичүүт одоо миний эсрэг тэдний угаадас шавхрууг долоогсод эх орноо харьд худалдагсад орилоод ороод ирнэ .

2  |  1
Top