Энэтхэгийн далайн арал дээр тусгаарлагдсан зэрлэг омогтой холбоо тогтоохын оролдсон америк жуулчныг саатуулжээ.
Гуравдугаар сарын сүүлээр АНУ-ын иргэн 24 настай Михаил Поляков гэгч Андаман, Никобарын арлуудын нийслэл Порт Блэрт аялахаар иржээ. Гурван хоногийн дараа тэрбээр гар хийцийн завиар алслагдмал Хойд Сентинелийн арал руу явсан байна. Тус аралд дэлхий дээрх хамгийн тусгаарлагдмал омог амьдардаг аж. Арал дээр очмогцоо тэр зэрлэг омгийнхны анхаарлыг татах гэж шүгэл үлээн, гараараа далласан ч хэн ч хариу өгөөгүй тул дүрс бичлэг хийж, лаазтай Соса Соla ундаа, наргил модны самрыг бэлэг болгон үлдээжээ. Эх газарт эргэн ирсэн Поляковыг нутгийн загасчид анзаарч, цагдаа нарт хэлжээ.
Түүнийг хаалттай нутаг дэвсгэрт нэвтэрч, хуул зөрчсөн гэж үзэн саатуулж, камерыг нь хураан авсан байна. Энэ хэрэг явдал уугуул иргэдийн эрхийг хамгаалагчдын ширүүн шүүмжлэлтэй тулсан байна. “Survival International” байгууллагын захирал Кэролайн Пирс Поляковыг үйлдлийг өөрт нь болон сентинелчүүдэд аюултай гэж онцолжээ.
Тус омог гаднын хүнд түрэмгий ханддаг бөгөөд тус арал руу зорчихыг хатуу хориглосон хуультай. Ингэж гадаад ертөнцийн өвчнүүдийн эсрэг дархлаагүй зэрлэг омгийг хамгаалахыг зорьдог.
Сэтгэгдэл ( 0 )