Бразилын Мараньон мужийн засгийн газар уугуул иргэдийг гаднын халдлагаас хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх тухай мэдэгджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд уугуул иргэдийн омгийн ахлагч, Амазоны ширэнгэн ойн “хамгаалагчдын” нэг болох Паулу Паулиньу Гуахахараг хөнөөсөнтэй холбогдуулан энэхүү арга хэмжээг авахаар болжээ.
Хөтөлбөрт галт зэвсэг хэрэглэлгүй газар нутгаа хамгаалж, хянадаг нутгийн уугуул иргэдийг удирдлага, сургалт, мэдээллээр хангахыг заажээ. Энэ хүрээнд аюулгүй байдлын албадын ажилтнууд уугуул иргэдийн амьдарч буй газар нутагт мөргөлдөөн гарах, уугуул иргэдийн эрхийг зөрчих, хууль бусаар мод тайрахаас сэргийлэх үүрэг хүлээжээ. Нийгмийн аюулгүй байдлын яамны төсөлд цэргийн болон иргэний цагдаа, гал сөнөөгчид болон засгийн газрыг дайчлах аж.
Энэ сарын 1-ний өдөр Бразилын Бом Хесус дас Сельвас дүүргийн Арарибойа хэмээх газарт хууль бус мод огтлогчид нутгийн уугуул иргэд рүү дайрсны улмаас Гуахахара амиа алджээ.
Сэтгэгдэл ( 0 )