Шинэ Зеланд улс Гадаад хэргийн сайдаар нутгийн уугуул эмэгтэйг анх удаа томилжээ. Наная Махута нь Шинэ Зеландын нутгийн уугуул маори үндэстэн бөгөөд дөрвөн жилийн өмнө эрүүн дээрээ моко кауаэ шивээстэй анхны эмэгтэй хууль тогтоогч болж байжээ. Өмнөх Гадаад хэргийн сайд Уинстон Питерс нь мөн л маори хүн байв.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерны намаас 49.1 хувийн ялалт байгуулж, олонхыг нь бүрдүүлсэн тус улсын парламент дэлхий дээрх хамгийн олон янзын үндэстэн, хүйс, бэлгийн чиг баримжаатай гишүүдээс бүрдсэн парламент гэдгээрээ онцлог. Шинэ Зеландын парламентын гишүүдийн тал орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг нь дэлхийн дундаж болох 25 хувиас өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн, тус улсын хууль тогтоогчдын 10 орчим хувь нь хүйсийн болон бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай гэдгээ олон нийтэд ил зарласан билээ. Үүнээс өмнө гишүүдийнх нь долоон хувийг ийм чиг хандлагатай хүмүүс бүрдүүлдэг Их Британийн парламент рекордыг эзэмшдэг байна. Шинэ Зеландын шадар сайд Грант Робертсон ижил хүйстэн гэдгээ албан ёсоор зарласан билээ.
Наная Махута 1996 оныд анх парламентад сонгогдож байсан бөгөөд үүнээс өмнө маоричуудын хөгжлийн яам зэрэг орон нутгийн засгийн газрын гишүүнээр ажиллаж байжээ. Тэрбээр Маоригийн хамгийн сүүлчийн хатан агсан Те Арикинуи Те Атаирангикааху болон одоогийн Маорийн хаан Кинги Тухейтиагийн төрөл садан. Тэрбээр моко кауаэ шивээстэй парламентын анхны гишүүн. Энэ шивээс нь тухайн хүний удам угсаа, нийгмийн гарал үүслийг илэрхийлдэг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37