АНУ-ын тэнгисийн цэрэг Аляскийн тосгоныг шатаасандаа 142 жилийн дараа уучлал гуйжээ

Админ | Zindaa.mn
2024 оны 10 сарын 28

 

1882 оны аравдугаар сарын 26-нд Аляскийн зүүн өмнөд хэсэгт орших 420 орчим хүн амтай тлингит омгийн Ангун тосгонд болсон халдлагаас хойш 142 жилийн дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин албан ёсоор уучлалт гуйжээ.

Тэнгисийн цэргийн баруун хойд бүсийн командлагч Марк Сукато бямба гарагт болсон албан ёсны арга хэмжээний үеэр 142 жилийн өмнө тус тосгон руу халдаж, галдан шатаасны төлөө чин сэтгэлээсээ уучлалт хүсжээ.

"Бид ямар ч буруу зүйл хийгээгүй байж яагаад ийм зүйл амсах болсныг үргэлж гайхаж, ямар нэгэн байдлаар уучлалт эрэхийг хүсэж байсан. Халдлагын улмаас зургаан хүүхэд амиа алдаж, өвлийн хүйтэн, өлсгөлөнгийн улмаас олон уугуул иргэн нас барсан” гэж Ангун дахь тлингит омгийн тэргүүн Даниел Жонсон Жуниор хэлжээ. Энэхүү халдлага нь 1867 онд АНУ Оросоос газар нутаг худалдаж авснаас хойших жилүүдэд Америкийн арми болон Аляскийн уугуул иргэдийн хооронд болсон хэд хэдэн мөргөлдөөний нэг юм. Энэ халдлага яг яагаад эхэлсэн гэдэг талаар янз бүрийн мэдээлэл байдаг ч ерөнхийдөө омгийн бөө Тит Клэйн North West Trading Co-ийн эзэмшдэг халим агнуурын хөлөг онгоцон дээр ятга буу дэлбэрсний улмаас амиа алдсанаар бүх зүйл эхэлсэн гэж үздэг ажээ.

Х.Энхболд 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтан(103.57.93.71) 2024 оны 11 сарын 03

Хахахаа оросууд Аляскийн эзэн байгаагүй бөгөөд тэнд ганц нэг оросууд очсон байж магадгүй юм , тэгээд түүнийгээ манай газар нутаг гээд Америкт зардаг бас их УХААН ЗАЛЬ ЮМ ИВАНЫ ,, БУРИАДЫН газар нутгыг буюу Сибир шивэртэй ойн нутаг Монголын Монголын газрыг нэг оросын казак ирж нээсэн гээд ирхүүд хөшөө нь байдаг кккк . Ичиж үхмээр юм шал солиотой . Тэр газар нь улс орон хүмүүс амьдраад байхад нээж олоод манай газар ч гэх шиг ... эхлээд хэдэн хүн явуулж наймаа энэ тэр гэж байгаад нэлээн сайн тагнаж туршаад сүм хийд бариад дараа хядаж тоноод манайх гэдэг бузарууд

5  |  2
Эрднээ(103.212.117.192) 2024 оны 11 сарын 03

Америк л гэх юм. Америк үндэстэн гэж байхгүй. Америк хэл гэж байхгүй. Америкийн газар нутаг гэж байхгүй. Энд тэндээс цугласан юмнууд өөрсдийнхөө нжтаг усаа умартсан дуракууд.

7  |  0
Зочин(67.69.76.185) 2024 оны 11 сарын 03

Оросууд Аляск зараагүй өайсан өол хамар доор одоо цөмийн зэвсэг тулгачихсан ёстой айлгаж байхгүй юу

4  |  1
Zochin(119.40.103.3) 2024 оны 10 сарын 28

Uxer buu baix

1  |  0
Зочин(139.5.219.218) 2024 оны 10 сарын 28

Ятга буу гэж ямар буу байна, ятга хөгжим гэж мэдэхээс ятга буу гэж дуулаагүй юм байна

0  |  0
Top