Дэлхийн эрчим хүчний олборлодог нөөц 50 жилийн дараа дуусна гэж БНХАУ-ын Өмнөдийн технологийн их сургуулийн ерөнхийлөгч, Хятадын шинжлэх ухааны академийн гишүүн Сюэ Жикүнь үзэж байна.
Сүүлийн 250 жилд эрчим хүний байгалийн эх үүсвэрийн олборлолт нэмэгдсэний үрээр дэлхий дахинд аж үйлдвэрийн гурван хувьсгал гарсан. Үүнийг болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурдыг харгалзан үзвэл нүүрс устөрөгчийн нөөц ойрын хагас зууны хугацаанд шавхагдана гэж эрдэмтэн тооцоолжээ. Тиймээс дэвшлийн өнөөгийн түвшинг хадгалж үлдэхийн тулд академич Сюэ Жикүнь уламжлалт эрчим хүчний эх үүсвэрийг эрчим хүчний шинэ эх үүсвэрээр орлохыг уриалсан байна. Ингэхдээ эрдэмтэн бараг хэзээ ч шавхагдахгүй нарны эрчим хүчийг өргөнөөр ашиглахыг уриалсан байна. Үүний сацуу нүүрс, байгалийн хийг устөрөгчийн түлшээр орлохыг мөн санал болгож байна.
Сэтгэгдэл ( 1 )
Barag l,gehdee oldoogui orduud baigaa ,gem ni het gund,odooni tehnik diilehgui,mun dalain gund mash hund nuhtsuld,