ОХУ-ын Санкт-Петербургийн Мэдээллийн технологийн судалгааны үндэсний их сургуулийн физикчид органик нарны зайг хүчин чадлыг нь бууруулахгүйгээр тунгалаг болгох хямд өртөгтэй технологи бүтээжээ.
“ACS Applied Materials & Interfaces” сэтгүүлд мэдээлснээр, сүүлийн жилүүдэд физикч, химич, инженерүүд дулаан, гэрлийг сонгон шингээж, улмаар өөр төрлийн эрчим хүч болгон хувиргах чадвартай цонхны шил боловсруулж эхэлжээ. Ийм төрлийн шилний наалт цонхыг цахилгаан эрчим хүчний үүсгүүр болгохоос гадна зун байшинг хэт халалтаас, өвөл дулаан алдахаас хамгаалах боломжтой гэнэ. Ийм төрлийн наалтыг органик бодисоор хийдэг тул төрөл бүрийн цахилгаан соронзон цацрагийг шингээх чадвартай байдаг аж. Ингэхдээ хүний нүдэнд тунгалаг мэт харагддаг байна.
Сэтгэгдэл ( 2 )
orosd ochij amdriduu
Гаыхалтай сайхан мэдээ байна, манай улсад яг тохирно