Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хатуу түлшний хэрэглээг багасгах бүх нийтийн хүчин чармайлтыг үл харгалзан санхүүгийн байгууллагууд сүүлийн гурван жил нийт 745 тэрбум ам.долларын санхүүжилтийг нүүрсний цахилгаан станц барих шинэ төслүүдэд олгосон байна.
Олон улсын “BankTrack” төрийн бус байгууллагын илтгэлд нэг мянга гаруй шинэ нүүрсний цахилгаан станц, нүүрсээр ажилладаг эрчим хүчний эх үүсвэрийн талаар дурджээ.
Эдгээр төсөлд зээл, хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлсэн томоохон банкнууд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг хүлээн зөвшөөрдөг ч бодит байдал дээр эсрэг үйлдэл хийж байна гэж тус байгууллагын мэргэжилтэн Грег Эйткен онцолжээ.
Нүүрсний цахилгаан станц барих төслүүдэд их хэмжээний санхүүжилт олгосон байгууллагын жагсаалтыг Японы “Mizuho” банк, “Mitsubishi UFJ” санхүүгийн групп, “Sumitomo Mitsui Banking” корпорац, АНУ-ын “Citigroup” үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын банк, Францын “BNP Paribas” банк тэргүүлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Монголд усан цахилгаан станц олноор нь барьж, усны ай сав , гүний усны нөөцөө өсгөж, хямд эрчим хүч гаргах асуудлаа чухалчлах хэрэгтэй
монголд нүүрсний цахилгаан станц уурхай болгоны аман дээр барих хэрэгтэй.
Ихэнхийг ,дарга ,нар ,нь ,тансагласан даа.