Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 12-ны өдөр товлогдсон боловч хойшиллоо.
Тодруулбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралд хүрэлцэн ирээгүй байна. Улмаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тус шүүхэд хандан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ирэх аравдугаар сарын 5-ны өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )