Талх, нарийн боовны үнэ 50 ХУВИАР нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Гурилан бүтээгдэхүүн буюу иргэдийн өдөр тутмын хэрэглээний хүнс болох талх, нарийн боовны үнэ 35-50%-иар нэмэгджээ. 

Тухайлбал, "Атар өргөө" ХК өнгөрсөн есдүгээр сарын 23-нд бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг шинэчилсэн байна. Энэ жагсаалтаас харахад 1600 төгрөгөөр худалдаалагдаж байсан "Атар" талх 2300 төгрөг болжээ.

"Атар өргөө" ХК-ийн бүтээгдэхүүний үнийн шинэчилсэн жагсаалт

 

Гурилан бүтээгдэхүүний үнэ ийн нэмэгдэх болсон нь тариалан эрхлэгчдээс Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлэх улаанбуудайн үнийг өнгөрсөн оны мөн үеэс 60 орчим  хувиар нэмсэнтэй холбоотой

Тодруулбал, ХХААХҮЯ, Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран улаанбуудайн тонн тутмын үнийг зэрэглэлээс нь шалтгаалан шинэчлэн тогтоож, дараах дөрвөн өөр ангиллаар Хөдөө аж ахуйг дэмжих санд авах шийдвэр гаргаад байгаа. 

Ингэхдээ, 
 

  • 1-р ангиллын улаанбуудай 1 тонн нь 1,000,000 төгрөг
  • 2-р ангиллын улаанбуудай 1 тонн нь 970,000 төгрөг
  • 3-р ангиллын улаанбуудай 1 тонн нь 940,000 төгрөг
  • 4-р ангиллын улаанбуудай 1 тонн нь 880,000 төгрөг байхаар тооцсон.

Үүний улмаас улс даяар гурилын үнэ килограмм тутамдаа 100-485 төгрөгөөр өсөж, улмаар гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хүрчээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэлэнгэ(202.21.109.7) 2022 оны 09 сарын 27

Хуучин сайд буухаа дуулмагц улаанбуудайн үнийг өсгөсөн , чухал бизнес нь байх

0  |  0
Ц(192.82.91.225) 2022 оны 09 сарын 26

Болоочээ.дагаад хамаг юмны өсөөд бхад..

1  |  0
zochin(49.98.115.25) 2022 оны 09 сарын 26

ymarch amtgui eruul mend hangaagui TOS guril bj unee nemne genuu chanartai bval bas unee nemj bgaag oilgohson ardtumen niihe amdral iig oilgoj unee nemeese ardtumen dee arail hatuu hargis handhii maa .ardtumen ajil iin thaling nemcheed duraara muurj uz

1  |  0
Top