УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.09.26/ зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “Халамжийг зорилтот бүлэгт олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого”-ын талаар танилцуулсан юм. Энэ үеэр тэрээр Халамжаас хөдөлмөрт шилжих зорилтын хүрээнд хэдэн хэдэн ажлыг төлөвлөсний нэг болох ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Чамлалттай санагдаж магадгүй ч эхний ээлжинд 1520 өрх буюу манай яамныхны нэрлэдгээр улны айлууд буюу үнэхээр ядуу байгаа өрх. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авдаг ядуурлын түвшингээс доогуур орлоготой 1500 өрхийг эхний ээлжид ядуурлаас гаргах зорилт тавьж байгаа. Энэ алхам руу зоригтой орохгүй бол болохгүй.
Бид улны буюу ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Яаж хэрэгжүүлэхийг товч хэлэхэд эхний ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн үнэхээр ядуу байгаа, дэмжих шаардлагатай өрхүүдээ сонгож, тухайн гэр бүлд хөдөлмөр хийх чадвартай 18-55 насны иргэнийг хамруулна.
Хоёр сарын хугацаанд үргэлжлэх, үсчний мэргэжил эзэмшүүлж, үсчинд суудал түрээслүүлээд, тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх будаг, материалыг нь авч өгнө. Түүнээс гадна ар гэрийг нь хоёр жилийн хугацаанд харж үзээд, тухайн иргэнийг хөдөлмөр эрхлэх бололцоог нь хангаж өгнө. Энэ ажлыг энэ оны арваннэгдүгээр сараас эхлүүлнэ гэж үзэж байгаа.
Энэ загвар маань амжилттай болбол Монгол Улс үндэсний хэмжээнд ядуурлаас гарах загвараа амжилттай бий болгоно.
Хэрэв өөрөө ингээд хөдөлмөр эрхэлдэг болчихвол цалин голдог, ажлын байр нь таалагдахгүй байгаа энэ нөхцөл илаарших юм болов уу гэж бодож байна" гэв.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДОГООР СОНСОХ
"
Сэтгэгдэл ( 16 )
Би би гэсэн ямар утгагүй яриатай ийм хүн сайд байсан байна гэхээр үнэхээр гуттаж байна
Тангаргаасаа няцсан, итгэл алдсан, хувиа хичээсэн, улс орны эрх ашгийг умартсан” төрийн түшээ, УИХ-ын гишүүнийг сонгогч иргэд хугацаанаас нь өмнө эргүүлэн татах хуулийг 2019 онд өргөн барьсан, одоо болтол хэлэлцээгүй. Энэ хуулийг намрын чуулганаар батлахыг шаардаж байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөнө. Сонгосон ард иргэдээ УЛНЫ гэх нь ТӨРТ ЁС уу, ТҮҮХ СОЁЛЫН УЛАМЖЛАЛ уу, АШИГ СОНИРХОЛ уу, ЧИН ШУДАРГА байдал уу. Бас тэгээд СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН гээд
ГАТСАН ИЖИЙ МИНЬ ДЭЭ, ЯАМНЫХАА АЖИЛЧДЫГ ДАВХАР ЧИРЧИХИЙН.МАНАЙ ЯАМНЫХАН..УЛНЫ АЙЛ...ГЭДЭГ ГЭХИЙН. ШАГАЙНААС ДЭЭШ ГАРАХ ИРГЭД Ч ХОВОР БАЙНА ШҮҮ.УЛ, ШАГАЙ, ШИЛБЭ-НИЙ ИРГЭДЭЭЭ ЯАЖ ДЭМЖИХИЙН. БУЛЧИН, ӨВДӨГНӨӨС ДЭЭШ АРАЙ ГАЙГҮЙ БАЙХ ТЭ
”Энэ гүйэ мөн тэнэг хүүхэн шүү”\n гэх гэхлээр намынхаа дарга нарыг тас атгаж, өөрийнхөө хүссэн местэнд очино, хүссэн тойрогтоо нэр дэвшинэ. Тэрийг нь харахаар хүнийг өөрийхөөрөө хөдлгөх ухаан байгаад ч байгаа юм шиг. Яриа, үйлдлийн харж, сонсохоор энэнээс тэнэг хүн байхгүй ч юм шиг. Ертөнцийн 7 гайхамшиг гэдэг шиг Монголын нэг гайхамшиг энд байна даа.
Corona emchilgee gej ulsiin mungu idsen. \nOdoo himi, sam… mungu ideh gej bgaa bolov uu?
Hatan eejii mini dee baahan demii zardal shaah ni dee
хахахаха
uschin xuugeed yaduuralaas gardag genee nogoo tariad xooltoi xony emeelt-d ochood gedes tsubdaigaa sain tseverleed angilaad surchik
наад ядуу гээд байгаа хүмүүс бол ядуу биш шүүдээ.өөрсдийгөө ядуу болгож байгаа юм.дэндүү залхуу ямар нэг юм хийж амьдралаа дээшлүүлэх гэсэн бодолгүй.халамжийн сэтгэлгээтэй.хүүхдийн мөнгө элдэв халамжын мөнгөөр эр эмгүй архи ууна.тийм болохоороо л ядуу байгаа юм шүүдээ.Яагаад нэг өрхийн хүнийг үсчин болгож болохгүй гэж .маш зөв шийдэл.ядаж л өөрсдийнхөө ах дүү хүүхдүүдийнхээ үсийг засна.тэр чинь мөнгө хэмнэж бгаа биздээ.Гар хөлөө хөдөлгөхгүй бол их мөнгө тэнгэрээс унахгүй
Өөрөө улны сэтгүүлч байж байхдаа МАН-ын дарга Даш-Ёндонгийн доодохыг хөхөж албан тушаалд очсон байж бусдыг бас доош хийнэ.
Ундны иргэд гэнэ үү
Ядуурлын төвшин гэж ямар төшин бэ тэрнээс доогуур төвшинд амьдарч байгаа гэхээр тэд ямар байдалд байна. Тэр ядуус хэдэн тэрбумын хөрөнгөтөй энэ авгай УИХ-ын гишүүдийн хооронд их зөрөө байгаа биз ийм төрийн түшээд 1500 өрх яриад зогсож байна. Тэгээд үсчин гэнэ монгол улсыг үсчингүүд л их болж ядуурлаас гаргах юм биз дээ энэ ярьж хэлж байгаа гэж бид итгэхэд бэрх болж зүгээр л хоёр тийш савчсан инээсэн жүжиг. Нийтээрээ ядууралд яагаад оров бараа бүтээгдэхүүний үнэ чинь нисээд өсчлөө ойлгож байна уу төгрөг чинь цаас болж цалин тэтгэвэр чинь юу ч биш болоод байна.
Энэ нөхөр согтуу байна уу
Yaaandaaa iiim ml ym yrj bga hvmvvsiig
ГАТАН ИЖИЙ үнэхээр суут ухаантан юм аа. Аргагүй л нүдээ олжээ