Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг үүрэгч ажлаас нь чөлөөлөх, огцруулах захирамж гаргажээ. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.09.27/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр зохион байгуулсан "Халамжаас Хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн хийсэн мэдээлэл, мэдээлэл дундаа гаргасан алдааг ард түмэн ихээхэн шүүмжилж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэдэд бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна.
Д.Сарангэрэл сайд нь Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд хүнийг үндэс угсаа, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэгээр нь гадуурхаж үл болно гэж заасан. Тиймээс Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд огцруулах захирамж гаргалаа. Д.Сарангэрэлийг өнөөдрөөс үүрэгт ажлаас нь огцруулж байна.
Засгийн газрын сайдыг огцруулахдаа Үндсэн хуулиараа УИХ, Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг, зөшилцөх бичгийг хүргүүлж байна. Мөн хариуцлагагүй ёс зүйгүй мэдэгдэл хийсэндээ Д.Сарангэрэл сайд ухамсарлаж, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" хэмээн тодотголоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг өнөөдрөөс чөлөөлсөн тул дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын даргын хувиар Д.Амарбаясгалан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлыг хариуцан ажиллах аж.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2022.09.27/ өглөө үүссэн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр тэрбээр "Төрийн ордонд өчигдөр "Халамжаас хөдөлмөрт" томоохон хэлэлцүүлэг болсон. Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доор байгаа хүн амын бүлгийг улны айл гэж нэрлэж болгоомжгүй үг хэлний алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Манай яам гурван том бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Нэгт, цалингийн шинэчлэл. Хоёрт, тэтгэврийн шинэчлэл. Гуравт, халамжаас хөдөлмөрт шинэчлэлийг явуулахаар ажиллаж байна. Хүн амаа хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх, хүссэн цалин хөлсийг нь өгөх чиглэлд анхаарч ажиллах шаардлага тулгарч байна. Өнөөдөр гурван хүний нэг нь ядуу байна. Ядуурлын түвшин 27.8 хувьд хүрсэн. Энэ үед залуусаа хөдөлмөртэй болгох тал дээр гол хүчээ хаяж ажиллаж байна. Энэ хүрээнд 1520 хүнийг ажлын байртай болгох хөтөлбөр их чухал. Миний хэлсэн болгоомжгүй үг бол олон улсын түвшинд bottom гэдэг үгийг улны айл гэж манай мэргэжлийн хүн ойлгуулсан. Энэ үгийг бодолгүй, болгоомжгүйгээр хэлсэн нь миний үгийн сонголтын буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна" гэж байр сууриа илэрхийлсэн билээ.
Сэтгэгдэл ( 17 )
eo ene abgain nuuriigee yaj hunii nuur harj ybdag bnaa aimaar boljee hulgaina nuureeree garch baih shig bna hamgiin etssiin shatandaa ybj bna da aimshgiin kinoni nuur shig bolj udahgui nuurni omrood unah baihaa
ЭМЯ,БОАЖЯ 2-г жинхэнэ утгаар нь самарсан авгай.байнга дагаж явдаг хэдэн хүүхэн авгай нах байгаа.Төрийн мөнгийг жинхэнэ идсэн авгай.Энэ 2 яаманд шалгалт оруулж бүх булхайг нь гаргах хэрэгтэй.Амарбаясгалан сайдыг хир шударга ажиллахыг харах үлдлээ.
emegtei hun deed dood 2 daravgaraasaa bolj suirdeg gej yasan unen ug ve.
Ichih bulchirhaigui zz
аягүй бол хэдэн суганы үснүүд нь хэлэх үгийг нь бэлдсэн байгаадаа. Мань нѳхѳр харалгүй уншаад бүдрэхгүй хаачхав. Ам алдвал барьж болохгүй. Тѳрийн сайд хүнээс гарамгүй алдаа
boon botoks shaxuulaad yaryj chadaxaa baisan balai emgen
Сараа эмээ дааганаас биш даравгараасаа болоод огцорлоо доо
BOTTOM ШЭСЭН ҮГИЙН УТГЫГ ОДОО БОЛТОЛ ОЙЛГООГҮЙ ЯВСАН ГАХАЙ ОГЦРОХООС ӨӨР ЯАХ БИЛЭЭДЭЭ. НААД ЗАХЫН БОЛОВСРОЛГҮЙ ХҮНИЙ ХЭЛСЭН ҮГИЙГ ТОТЬ УГАА ДАМЖУУЛЖ ПОПРОХ НЬ ДЭНДЭЖ ДЭЭ ЗАЙЛУУЛ.bOTTOM ХЭМЭЭХ ИЙН УТГА НЬ ”ОРЛОГООР ДООД ТҮВШНИЙ АЙЛ” Л ГЭСЭН АГУУЛГАТАЙ ШҮҮДЭЭ. ТҮҮНЭЭС БИШ ГУТАЛТАЙ ЗҮЙРЛЭЖ УЛ, ТҮРИЙНИЙ АЙЛ ГЭЖ ЮУ БАЙХ БИЛЭЭДЭЭ. ЭНЭ ЭТГЭЭД ТЭГЭЭД СЭТГҮҮЛЧ ГЭЭ БИЗДЭЭ
sain duraasaa er zorigooroo ogchroch estoi baisan , odoo naad daldraa avgaig uls toroos bur cholduul dald or
Номин гэж хийцгүй авгай бна хөшөө бурхан ярьсан энэ умыгаа цэгцлээч
tolgoi hooson hogiin sav uldsen amdral aa tamd ungruuh boltugai hun hiine hiisen lai hethuu dee buduuleg soelgui araatan uriigu tolind har daa nuur tharai gej uuriig n haruuld taniulthan
Ариунзаяа гэж бас балай авгай шүү
Нүүрэндээ баахан ботукс шахуулчихсан юм уу даа. Энэ олон жил төрийн ажил хийчхээд сурсан ч юмгүй засардаг ч үгүй явлаа даа. Дахиж л битгий гарч ирээсэй. Нөгөөдүүл нь мөн ч их дэмжих гэж хичээлээ дээ
Зөв. Одоо тэр орчуулга хийсэн ажилтныг зайлуул. BOTTOM гэдэг үгийг амьжиргааны түвшин тогтооход ашиглаж байгаа бол нэн ядуу буюу хамгийн доод түвшин гэж орчуулдаг байгаа шүү. Орчуулагч нэртэй үгийг утгачилж, махчилж орчуулдаг GOOGLE TRANSLETER-ууд төрийн албанд их байдаг юм билээ
Хариуцлага тооцож байж улс орон хөгжинө, зөв шүү ЗГ-т амжилт хүсье
ариунзаяаг буцааж томилоо
zuv uls oron ulam hugjuh boltugai thaana chadvartai zailuu chuud zunduu bii bayrlaa ter shulmaa zailuulj yavlsan