Д.Сарангэрэл: Үсчнээр жишээ л авсан, түүнээс 1520 хүнийг ҮСЧИН БОЛГОХ асуудал байхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2022.09.27/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Төрийн ордонд өчигдөр "Халамжаас хөдөлмөрт" томоохон хэлэлцүүлэг болсон. Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доор байгаа хүн амын бүлгийг "Улны айл" гэж нэрлэж, болгоомжгүй үг хэлний алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна.

Манай яам гурван том бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Нэгт, цалингийн шинэчлэл. Хоёрт, тэтгэврийн шинэчлэл. Гуравт, халамжаас хөдөлмөрт шинэчлэлийг явуулахаар ажиллаж байна. Хүн амаа хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх, хүссэн цалин хөлсийг нь өгөх чиглэлд анхаарч ажиллах шаардлага тулгарч байна. Өнөөдөр гурван хүний нэг нь ядуу байна. Ядуурлын түвшин 27.8 хувьд хүрсэн. Энэ үед залуусаа хөдөлмөртэй болгох тал дээр гол хүчээ хаяж ажиллаж байна. Энэ хүрээнд 1520 хүнийг ажлын байртай болгох хөтөлбөр их чухал.

Миний хэлсэн болгоомжгүй үг бол олон улсын түвшинд bottom гэдэг үг. Улны айл гэж манай мэргэжлийн хүн ойлгуулсан. Энэ үгийг бодолгүй, болгоомжгүйгээр хэлсэн нь миний үгийн сонголтын буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна" хэмээн ярилаа. 

Түүнчлэн "Хамгийн гол энэ хөтөлбөрийн агуулгаар 1520 өрхийн нэн ядуу хүнээс сонгож тухайн хүний болон зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийг хоёр сарын турш эзэмшүүлнэ. Тухайлбал, үсчингээр жишээ авсан. Энэ 1520 хүнийг үсчин болгоно гэсэн асуудал байхгүй. Бид зах зээлийн судалгаа хийлгэж байна. Ямар мэргэжил илүү эрэлт хэрэгцээтэй байна вэ, мэргэжил эзэмших юм бол сардаа нэг сая төгрөг, түүнээс дээш орлоготой болгох вэ гэдэг зүйлээ л тайлбарласан. Энэ 1520 өрхийн тухайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам сонгохгүй. Судалдаг, мэргэжлийн компани сонгоно. Монголын улаан загалмайн нийгэмлэг хариуцаж хийнэ. Бид 35 багш бэлдчихсэн байгаа. Тэд энэхүү 1520 өрхийг байнга дагалдаж явах юм. Тэр хүмүүс зах зээл дээр бат зогсох, өрхийн орлого нь гурван саяд хүргэх тооцоололтой байгаа юм. Бид 1520 өрхөө олны өмнө гаргахгүй, олон нийтэд зарлахгүй. Тиймээс ялгаварлан гадуурхах зүйл гарахгүй байх гэж бодож байна. Түүнээс Монгол Улсын нэг өрх ч гэсэн ядуурлаас гарах нь чухал байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGLzochin(202.126.88.93) 2022 оны 09 сарын 27

Зүгээр бай Муу улнуудаа шал боловдоо манй эгч та нарыг шал болгож чадах л хүн шүү Манай сайд бол томчуудтай хамт улс орноо цөлмөнө авилга албан тушаал ахина тун сэргэлэн хүн та нар хүндэлж яв улнуудаа

0  |  0
ЖАН(202.21.109.7) 2022 оны 09 сарын 27

Ер нь Ардчилсан нийгмийг сонгосон үед арчаагүй явбал ул байтлаа шал болно шүү дээ

0  |  0
АН(202.21.109.7) 2022 оны 09 сарын 28

Женко маш хурдан жагсааж бужигнуулж байгаад луйвардаад хураалгасан үйлдвэрүүдээ буцааж дээрэмдэх санаа агуулжээ

0  |  1
Зочин(202.131.243.186) 2022 оны 09 сарын 27

өөрөө ямар ч мэдлэг судалгаа байхгүй хэн нэгний гаргаж өгсөн бичиг цаасаар мэдэмхийрч ярихаа болихгүй бол ингэж улс орон даяар болон дэлхий даяар шившиг болж байгаа юм даа сайд байж болно өөрөө асуудлыг судлаад мэддэг түүнийгээ эвлүүд ярьдаг чадалтай байх хэрэгтэй....

0  |  0
иргэн(139.5.218.45) 2022 оны 09 сарын 27

Далайцтай хөдөлж ажиллаж чадахгүй тулга тойрч нам дагаж суудалд шигдсэн иймэрхүү хүмүүс зайгаа тавиад чаддаг хүнийг нь суулгаач. Хүний амаар ажил хийх ийм аюултай.

0  |  0
zochin(106.154.128.51) 2022 оны 09 сарын 27

mgl chuud min bid yagaad engej ene medrel muutai eruul uvchtei uls.g uls ornii juhal ajil alband suulgana be yagaad ardtumen dord muu ugeer doromjluulj ene alband suulgaad bdag yum be zunduu chadvarlag zaluus bhad ug uildel ee medehgui hun ajil.d suugaad bdag yum

0  |  0
Ард(103.229.121.19) 2022 оны 09 сарын 27

Одоо бабг 2 хүний 1 нь ядуу амьдар луу орж байна шүү

0  |  0
Зочин(59.153.87.164) 2022 оны 09 сарын 27

Амны алдаа юм бол яам даяараа л ингэж ярьдаг гэсэн тул танай яам үндсэн хуулийн заалтийг ноцтой зөрчсөн тул яам тэр чигээрээ ажлаа өгөөд зайлцгаа. Чадах залуус хэдэн мянгаараа байгаа

0  |  0
зоч(59.153.112.137) 2022 оны 09 сарын 27

зүгээр л зай тавиад өгвөл яана. бөөлжсөн бөөлжисөө баасан баасаа эргүүлж долоож идсэн чам шиг сайд хаач байхгүй

0  |  0
xi xi xi(49.0.137.164) 2022 оны 09 сарын 27

xa xa xa

0  |  0
Top