Д.Амарбаясгалан: Үндсэн хууль зөрчсөн Д.Сарангэрэл сайдыг огцруулах шийдвэр гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.09.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өчигдөр буюу есдүгээр сарын 26-нд Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл, мэдээлэл дундуураа хийсэн алдаа шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэдэд бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна.

Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн. Тиймээс Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд огцруулах зарчим гаргалаа.

Д.Сарангэрэл сайдын хувьд ёс зүйн алдаа гаргасан гэдгээ гүнээ ухамсарлаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн" хэмээн тодотголоо. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг өнөөдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа бөгөөд дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын даргын хувиар Д.Амарбаясгалан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлыг хариуцан ажиллах аж. Д.Сарангэрэл сайд ч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hudlaa garuud(64.119.19.211) 2022 оны 09 сарын 27

Bugd ogtsor guitsed neg teregnii duguinuud

0  |  0
Zochin(66.181.161.85) 2022 оны 09 сарын 27

Teneg hugshin barbi igaasaa tolgoi n olgoi yum bn .Zuv shiidver garch ard tumniig doromjilson maliig

0  |  0
Ul(98.253.30.34) 2022 оны 09 сарын 27

Ter ul mul gedeg n iyn ch emzeg iym bdee manaihan sur shdee. Harin uschdiig l aimaar hellee dee.

0  |  0
СО(202.70.37.69) 2022 оны 09 сарын 27

Ийм хурдан, 1 хүнийг ч үсчин болгож амжилгүй огцордог, ёстой ”улны” СААД байж дээ хөөрхий, энэ насандаа дахиж сайдын суудал мөрөөдөлтгүй боллоо

0  |  0
zochin(202.70.44.46) 2022 оны 09 сарын 27

Ингэж хариуцлага тооцоод байвал амжилт ирнэ шүү, ЗГ-т амжилт хүсье

1  |  1
Сарангэрэл(103.57.93.50) 2022 оны 09 сарын 27

Уг нь бүх яамны сайд хийх хүсэлтэй юмсан .Одоо өнгөрөв бололтой.

0  |  0
Top