ХНХЯ: Залуу төрийн алба хаагчдын ажилласан жил бүрийг үнэлнэ

2022 оны 09 сарын 27

ХНХЯ-ны газрын дарга н.Алимаа өнөөдөр /2022.09.27/ цалингийн шинэчлэлийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.


Тэрээр “Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтраад төлөвлөж байгаа. Зарчмын хэд хэдэн шинэчлэлт хийгдэнэ.

Нэгдүгээрт, төрийн албан хаагчид ажлын үр дүн, гүйцэтгэлд нь чиглэсэн цалин хөлсний урамшууллын тогтолцоог хууль эрх зүйн хүрээнд бий болгох, эргээд гүйцэтгэл, үр дүнг сайжруулах төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлээр цалингийн шинэчлэлийн гол алхмыг чиглүүлнэ гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна.

Хоёрдугаарт, төрийн албанд ажиллаж байгаа залуучуудыг дэмжих, илүү ур чадвартай, мэргэжил мэдлэгтэй залуучуудаа төрийн албанд тогтвор суурьшилтай, мерит зарчмаар ажилллуулах чиглэлийг баримталж байгаа.

Ажилласан жилийн нэмэгдэл гэж авдаг. Өнөөгийн хууль, эрх зүйн орчноор залуучууд зургаа дахь жил хүртлээ ямар нэгэн нэмэгдэл авах бололцоогүй байна. Тэгэхээр үүнийг өөрчилж, ажилласан жил бүрийг нь үнэлээд, төрийн албанд ажилласан хугацааных нь нэмэгдлийг нэмж олгох, дээрээс нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа залуучуудыг дэмжих, орон нутгийн нэмэгдлийг шинээр бий болгох чиглэлийн цалин хөлсний бодлогын шинэчлэлүүд хийгдэж байна.

Энэ шинэчлэлийн үр дүнд төрийн албаны цалин хөлсний бодлогын түвшиндээ нэгдсэн тогтолцоотой шилжих бодлогын суурийг 2023 оны төсвийн жилээс эхлээд хэрэгжүүлэх, 2024 онд цалингийн шинэчлэлийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх чиглэлд анхаарахаар ЗГХЭГ-ын дарга ажлын хэсгийг ахлаад ажиллаж байна” гэв.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.190.19) 2022 оны 09 сарын 28

Тэтгэврийн шинэчлэл юу болсон бэ?

0  |  0
ТЧ(66.181.160.13) 2022 оны 09 сарын 28

ХАХА МЭРИТ ЗАРЧИМ БАРЬДАГ ГЭНЭЭ? ШИНЭ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ДЭЭРЭЭ ДҮГНЭЛТ ӨГӨӨ

2  |  0
иргэн(64.119.17.152) 2022 оны 09 сарын 28

ТАХ дад мерит зарчим хэрэгждэггүй. \nулс төр, хамаатан садны хүнээ даргад томилдог\nТАХ-ын цалин бага байна\nЦалин нэмсэн нэртэй 30-40 мян төг нэмэгдсэн

1  |  1
Top