Фото: Камчаткийн цаатнуудын аж амьдрал

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

ОХУ-ын Камчаткийн Ачайваям тосгонд газраар очих ямар ч зам байхгүй, агаараар л очих боломжтой. Тосгоны үндсэн хүн ам нь чукча. Тэд цаа бугын аж ахуй эрхэлж, амьдралаа залгуулдаг юм.

Хуучин ЗХУ-ын үед эндхийн хамтрал хамгийн хөгжилтэйд тооцогдож байжээ.

Нутгийн иргэд шилмэл үүлдрийн цаа буга өсгөдөг байв.

Энэ тосгон Берингийн тэнгисээс 120 км зайд оршдог.

Намар бугаа их хэмжээгээр нядалж, далайгаар эх газар луу зөөдөг байв.

Хамтрал тарсны дараа нядалгааны хэмжээ эрс багассан.

Гэхдээ цаатнууд уламжлалт соёлоо хадгалан үлдэж, аж ахуйгаа эрхэлсээр байна.

Цаа бугын арьсаар хувцас оёно.

Мэдээж өөрсдөө өмсөнө.

Арьсаа будахдаа нигүрс модны холтос ашиглана.

Холтсыг түүж хатаан, будахад бэлтгэнэ.

Тосгон хотоос бүрэн тусгаарлагдсан нь уламжлалт амьдралаа хэвээр нь авч үлдэхэд тус болсон.

Хүүхдүүд багаасаа бугуйл шидэх эрдэмд суралцана.

Ахмадууд залуу үедээ эрдэм мэдлэгээ өвлүүлэн үлдээнэ.

Орчин үеийн техник цөөхөн ч бас бий.

Энэ тосгон нэг гинжит машинтай.

Машинаар хоол хүнсээ зөөж, малчдаа тээвэрлэнэ.

Цаг агаар хүнд үед заримдаа хүнсний хомсдолд ордог.

Тэр үед өөрсдөдөө л найдахаас өөр арга байхгүй.

Тийм үед цаа бугын мах, загас идэж хооллоно.

Эмч байхгүй нь маш том асуудал.

Ардын уламжлалт эмчилгээ хэрэглэнэ.

Энэ жил Камчаткад Уугуул иргэдийн соёлын жил тул мужаас их хэмжээний тусламж амлаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top