Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэнг АТГ шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Даваасүрэнг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул харьяаллын дагуу хэргийг АТГ-т шилжүүлэх саналтайгаар аравдугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Сануулахад, Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын барилга угсралтын бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий гүйцэтгэгч “Пауэр Чайна- Чэнгдү” ХХК-ийн Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэр “Шижигтийн хавцал” гэх газарт ажиллах явцад нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлсэн байдаг.

Энэхүү үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлд зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэн Б, Л, О, Б нарын дөрвөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 150 нэгжээр торгож зөрчлийн гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сургамж(192.82.69.83) 2023 оны 02 сарын 03

Торгох шийтгэл байна шүү дээ

0  |  0
Зоч(66.181.190.32) 2022 оны 10 сарын 13

Увс аймгийн Өмнөговь сумын Гадаад хэргийн сайд уу,нөгөө Хятад улсын Элчин сайдад албан бичиг явуулдаг!.Орос руу нь хөөж явуул,тэндээ рублээр цалинжаад байж байг.Сумандаа Улс байгуулаад дараа нь санал асуулга хийж Оростой нэгдэх санаатай,яг Тува шиг

1  |  0
1(59.153.112.221) 2022 оны 10 сарын 13

Муу үхээрийг оцойтол торгож 25 жилийн ял өг. Хууль цаазтай улсад амьдарч байгаа гэдгээ сана чи. Тэр мартжээ

1  |  1
Top