Буриадын гаалийн ажилтнууд Хиагт боомт дээр их хэмжээний эм илрүүлсэн талаар мэдээлжээ.
Машинаар Хиагт боомтоос эх орондоо харьж явсан Монгол эмэгтэйн ачаанаас бүртгэлгүй 4 кг орчим жинтэй, 2,5 мянган ширхэг эм илэрсэн байна.
Тэрээр эдгээр эмийг бараан дундаа нуусан байсан бөгөөд байцаагч нарт Монголд зарах зорилготой авч явж байсан гэж мэдүүлжээ.
Эм, эмнэлгийн багаж хэрэгслийг хувь хүн хилээр нэвтрүүлэхийг хориглодог тул хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Хохь нь, эм бол бараа эсвэл хүнс биш ,өвчинд зориулсан хор