БАЯНХОНГОР: Өс хонзонгийн сэдлээр хүний амь нас хөнөөжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Энэ сарын 21-ний өдөр толгойндоо гэмтэл авсан эрэгтэй Баянхонгор аймгийн эмнэлэгт хүргэгдэж ирээд нас баржээ.

Талийгаачийг гэрийнхээ хашаанд машинаа засаж байхад нь хашааны модоор толгойнд нь цохисон байна. Хохирогч эрэгтэй эмнэлэгт ухаангүй хүргэгдэж, эмчилгээ хийлгэж байгаад гэмтлээ даалгүй амьсгал хураажээ.

Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, талийгаачтай таарамж муутай гэдэг шалтгаанаар Баянцагаан сумын харьяат 43 настай эрэгтэй У гэгч нь модоор цохиж үхэлд хүргэсэн болох нь тогтоогджээ.

Сэжигтэн этгээд мэдүүлэхдээ “Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас зарим зүйлийг санахгүй байгаа. Талийгаачийг таньдаг боловч өмнө нь муудалцаж байсан” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top