Жирэмсний тэтгэмж тогтоох журмын холбогдох заалтыг хүчингүй болгожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 26

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцсэн иргэн С-ийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн талаар шүүгч шүүхийн шийдвэрийн хураангуй бэлтгэсэн. Энэ хэргийн шийдвэртэй танилцах хүсэлт ирсэн бөгөөд шүүх хуралдааны тогтоолтой ЭНД ДАРЖ танилцана уу.

Тогтоолд “Нэхэмжлэгч нь жирэмсний чөлөө авахыг хүссэн (37-38 долоо хоногтой) үед хуульд заасан тодорхой хугацаанд шимтгэл төлсөн байх нөхцөл бүрэн хангагдсан байхад маргаан бүхий журамд жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй бол эмнэлгийн хуудас олгохгүй байхаар зохицуулсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн агуулга, зорилгод нийцээгүй, хууль тогтоогчийн тогтоосон хориглолтын хязгаартай холбоотой шаардлагыг хангаагүй байхын зэрэгцээ бодит байдалд хуулийн шаардлага хангасан (даатгуулагч) иргэн эмнэлгийн хуудас авч чадахгүйд хүрч, улмаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан “хүүхэд төрүүлэх, асрах тохиолдолд эд мөнгөний тусламж авах” үндсэн эрх зөрчигджээ” гэж дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top