Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхүүлэн дэмжихэд хүний эрх хамгаалагчдын оруулж буй хувь нэмэр, тэдэнд тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар олон нийтэд таниулж, хамгаалуулах зорилгоор сэтгүүлч, чөлөөт уран бүтээлч, нийтлэлчдийн дунд “Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН 2022" сэдэвт бүтээлийн уралдааныг зарласан билээ.
Тус уралдааныг ХЭҮК, “Эмнести Интернэшнл” ОУБ, MCIR-Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Монголын эмэгтэйчүүдийн сан, Оюутолгойн хяналт ТББ-тай хамтран зохион байгуулж буй бөгөөд уралдааны шагналын эздийг тодруулах арга хэмжээ 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 14:00 цагаас “Холидэй Инн” зочид буудлын 2 давхрын Хурлын танхимд болох гэж байна.
Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, “Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа болон бусад албаны хүмүүс оролцоно гэж Хүний Эрхийн Үндэсний комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )