АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэдгээ мэдэгджээ.
Доналд Трампын засаглалын үед буюу 2018-2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан тэрбээр “Бүгд найрамдах намаас нэр дэвшигчид Доналд Трампаас татгалзахгүй бол би Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцоход бэлэн байна” гэж цахим хуудсандаа бичсэн байна.
Доналд Трамп 2019 оны есдүгээр сард Жон Болтоныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалаас нь халсан билээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр Трамп, Болтон нарын муудалцсан шалтгаан нь Ираны эсрэг хоригийн талаарх байр суурь байжээ. Жон Болтон тус хоригийг чангатгахаар зүтгэж байсан юм.
Доналд Трамп сүүлд нь “Жон Болтон БНАСАУ, Венесуэл, Иракийн асуудлаар хэд хэдэн маш том алдаа гаргасан” гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Украиныг ОХУ- руу турхирахыг анх санаачилсан хүн дээ
Украиныг ОХУ-ын эсрэг турхирахыг анх бодлогыг нь санаачилсан хүн дээ