АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын төрсөн ахынх нь охин Мэри Трампын шуугиан тарьсан ном худалдаанд гарсан эхний өдрөө 950 мянган хувь зарагдаж, дээд амжилт тогтоожээ.
АНУ-ын “Simon and Schuster” хэвлэлийн газрын мэдээлснээр, “Хэт их ч байнга бага: Миний гэр бүл дэлхийн хамгийн аюултай хүнийг хэрхэн бүтээсэн бэ” нэртэй номыг хэвлэмэл, тоон болон дуун буюу аудио хэлбэрээр гаргажээ.
Трампын тухай энэ ном борлуулалтаараа Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны гаргасан “Энэ бүгд болсон өрөө: Цагаан ордны дурдатгал” номыг тэргүүлжээ. Болтоны дурсамж худалдаанд гарсан эхний долоо хоногт 780 мянга гаруй хувь борлогджээ.
Эмнэлзүйн сэтгэл судлалын докторын зэрэгтэй Мэри Трамп Доналд Трампын ертөнцийг үзэх үзлийг бага насанд нь бий болгосон гол хүчин зүйл нь эцэг Фредерик Трампын зүгээс зэмлэл хүртэхээс зайлсхийх эрмэлзэл байсан гэж бичжээ. Зохиогчийн хэлснээр, Америкийн төрийн тэргүүний өсөж, хүмүүжсэн нөхцөл түүнийг бусдын төлөө санаа зовних чадваргүй болгож, бодит ертөнцөөс тасалсан гэжээ.
Доналд Трампын дүү Роберт Трамп энэ номыг хэвлүүлэхгүйн төлөө шүүхэд хандаж байсан бөгөөд Нью Йорк мужийн Покипси хотын шүүх түр хугацаанд дуулиант номыг гаргахыг хориглосон байдаг. Гэсэн ч давж заалдах шатны шүүх “Simon and Schuster” хэвлэлийн газар номын хэвлэж, 600 мянга гаруй хувийг захиалагч нарт илгээснийг харгалзан дээрх шийдвэрийг цуцалсан юм.
Сэтгэгдэл ( 6 )
Mongold hamgiin auyltai hvn bol .Natsagiin bagabanid ba Punsalmaagiin Ocherbat Tsahiagiin Elbegdorj Yhanaagiin Hvrelsvh.Me.Enbold bvrSV.Batboldgeed 66 ih hyrald hylgaigaar shyrgalsan hylgaichyyd.Odoo erunhiilugchiin songyyli oron nytagiin songyylia lyivardah gej bna.Hamgiin aimshagtai ni edgeer pizdaa nariin avgaldainyyd ni bvr ih gaitai.\n
монголын хамгийн аюултай хүн хэн бол?
Хн. Энэ орчуулгыг яаж хийж байна аа? Google translate -c шууд хуулаад тавьчихдаг болсон уу? Энэ бүгд болсон өрөө ч гэх шиг. Хэдий их байлаа ч байнга чамлагдана энэ тэр гэж болсонгүй юу. Үйлтэй өрөө ч гэдгиймүү.
хэн мэдэхэв. хүмүүс тайван хамаагүй дээр ертөнцөд амьдраад ирэхээрээ хэнэггүй тайван болж улс төрийн идэвхи нь сулраад ирдэг. гэтэл тэр хүнийх нь оронд гарах гэсэн сөрөг хүч нь тайвшрахгүй муулах харлуулах үйл ажиллагаагаа идэвхитэй явуулсаар бдаг. тэгээд эцсийн дүнд иргэд өөрсдөө сайнаа буулгаж мууг нь гаргаж эргээд тэмцэх юмтай болж авч санаа нь амардаг юм шиг санагддаг. трамп улс төрд ужгирч гүйцсэн хүн биш. жирийн хүний төлөөлөл болохоор мэдэхгүй чадахгүй аар саар зүйл их. аар саар алдаа гаргах нь тодорхой. хуучинийг өөрчилж эрүүл шинэ уур амьсгал оруулахад өөрчлөлт хэрэгтэй нь мэдээж.
nom garaad yav l gej tramp songogdono