БНХАУ: Монголын нүүрсний хулгайг шалгахад тусална

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

БНХАУ Монгол Улсын Засгийн газар хүсэлт ирүүлсэн тохиолдолд нүүрс хулгайлсан гэх хэргийг шалгахад нь туслахад бэлэн гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгджээ.

Азербайжаны “Report” хэвлэлд мэдээлснээр, “Монгол Улсын Засгийн газар үүсэн нөхцөл байдлын үнэн учрыг олж, шийдвэрлэхийн тулд холбогдох арга хэмжээ авах чадвартай гэдэгт найрсаг хөрш орны хувьд бид итгэлтэй байна. Хэрэв Монголын тал ийм хүсэлт гаргавал Хятадын эрх бүхий яамд хуулийн дагуу шаардлагатай туслалцаа үзүүлнэ” гэж Мао Нин онцолжээ. Өнгөрсөн даваа гарагт Монгол Улсад Хятад улсад экспортолдог нүүрсийг тойрсон авлигын дуулиантай холбогдуулан олныг хамарсан жагсаал болсон билээ.

Хятадын тал авлигажсан төрийн албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг Монголын засгийн газарт дамжуулсан тухай Хятадын хэвлэлүүд мэдээлсэн. Хятадын хэвлэлүүдийн мэдээллээр, гэмт хэргийн схемийн тусламжтай тэд нүүрсний борлуулалтаас 12.9-17.6 тэрбум ам.доллар шамшигдуулсан байна.

Энэ хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг ил болгохоос татгалзсаны дараа Улаанбаатар хотод эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Арванхоёрдугаар сарын 5-нд жагсагчид Засгийн газрыг ордныг эзлэхийг завдсан. Үймээний улмаас зургаан хүн гэмтэж, бэртжээ.

“CentralAsia” порталд мэдээлснээр, Хятад улсад Монголын нүүрсний хулгайтай холбоотой албан тушаалтнуудыг цаазалсан байна. Хятадын тал нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудыг цаазалж, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд энэ хэрэгт холбоотой Монголын улс төрчдийн нэрсийг явуулсан гэж тус сайтад онцолжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Иргэн(103.57.92.65) 2022 оны 12 сарын 07

Сү. Батболд

0  |  0
Монгол (66.181.160.42) 2022 оны 12 сарын 06

Амжилт

0  |  0
mgl(103.26.193.207) 2022 оны 12 сарын 07

buh horongiig huraa

3  |  0
ZOCHIN(101.185.158.60) 2022 оны 12 сарын 06

OYUN ERDENE EE ...TANAI BOLOOD AN IIN HULGAICHID ....MONGOL HUMUUNII OLON JILIIN SAIN SAIHAN AMDRAH TER TCAG HUGATCAAG N ICHGUURGUIGEER EDELJIINESHUU...DELHIID 3 HAN SAY HUNTEI ENE IH BAYLAGTAI ORON YAGAAD IRGED N DAIJIJ GADAGSHAA YVDGIIG ERH BISH MEDDEG BH AA... AVILGAL HEEL HAHUULI CHINI HULI HUCHNIIHEN,,GAALI HIL BUGDEE3REE EVSEED IRGED EE YDUU AMDRAH NUHTCULIIG BURDUULJ BGAA N UNENSHDEE... YAGAAD HYTADIIN TAL AVILGACHID AA TCAAZALDGIIN...HUNII ERH UU ...ELBEGDORJ CH GESEN UURUU AMID ULDEHIIN L TULD SHDEE... UMHII AVILGACHI

0  |  1
Top