ТАСС, RT: Монголд нүүрсний хулгайн анхны сэжигтнүүдийг саатуулжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

Оросын ТАСС болон RT агентлаг “Монголын нүүрс олборлох, экспортлох төрийн компанийн дарга асан Баттулгын Ганхуяг болон түүний хамаатан садан, хэд хэдэн бизнесменийг нэгжлэгийн дараа баривчилжээ” хэмээн мэдээлжээ.

Тус сайтууд “Энэ талаар Монголын Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар ярилаа. Нүүрсний хулгайн тухай мэдээллүүд болон сэжигтэн байхгүй байгаагаас болж Улаанбаатар хотод олон нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ өрнөж байна. Эрх баригчид жагсагчдыг хөөх тушаал гаргажээ” хэмээн мэдээлсэн байлаа.

Оросын сайтууд мөн Монголд нүүрсний хулгайн хэргийг мөрдөн шалгахад туслах ажлын хэсэг байгуулагдсаныг онцолжээ.

Мөн “Өчигдөр шөнө найман хүн, тэр дундаа “Эрдэнэс Таван-Толгой” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан Баттулгын Ганхуяг баривчлагдсан байна” гэсэн байв.

RT агентлаг “Монголд нүүрсний хулгайг мөрдөн шалгах ажлын цар хүрээтэй холбоотойгоор бүх бүс нутгаас мөрдөн байцаагчдыг татан оролцуулж байгаа аж” гэж мэдээлжээ.

ОХУ-ын хэвлэлүүд мөн Монголд болж буй эмх замбараагүй байдлын үеэр Улаанбаатар дахь Оросын Элчин сайдын яамны хамгаалалтыг чангатгасан талаар мэдээлсэн байлаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл(64.119.25.88) 2022 оны 12 сарын 08

оросууд Гаагаа- л хичээ, алуурчидад пад лий үгүй, мөнгө бол идэж гэхдээ геноцид үйлдээгүй

0  |  0
Top