ФОТО | Жагсаалын тав дахь өдөр

2022 оны 12 сарын 08

Төв талбайд тав дахь өдрөө үргэлжилж буй жагсаалаас манай гэрэл зургийн сэтгүүлч фото сурвалжилга бэлтгэжээ.

Тав дахь өдрөө жагсаж буй залуус  шударга ёсыг нэхэж, ард түмний баялгийг хулгайлсан гэмт үйлдлийг түргэн шуурхай шийдвэрлэхийг шаардаж байгаа нь зүй ёсны шаардлага гэж үзэж, Улсын Их Хурлаас ажлын хэсэг байгуулсан билээ.

Ажлын хэсэг өчигдөр /2022.12.07/ хуралдаж, “Нүүрсний хулгай”-н асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж, тус Байнгын хорооноос хуулийн дагуу 14 хоногийн дотор бэлтгэл хангаад, энэ сарын 21-нд 11.00 цагаас хийхээр шийдвэрлэсэн.

АТГ, Поркурор, ЦЕГ гэх мэт хууль хяналтынхнаас бүрдсэн ажлын хэсэг өнөөдөр /2022.12.08/ Өмнөговь аймаг руу хяналт шалгалт хийхээр мордсон бол төв талбайн жагсаал морьтой залуус, нялхсаа тэвэрсэн, түрсэн ээжүүдээр хүч нэмсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top