Х.Нямбаатар: Хятад руу дахин албан бичиг явуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Монгол Улсын Засгийн газар "нүүрсний хулгай"-н асуудлаар БНХАУ-ын талд албан ёсоор хандсан талаар өчигдөр мэдээлсэн. Үүний хариуд өнөөдөр /2022.12.09/ БНХАУ-ын талаас бичиг ирүүлсэн хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ. 

Тэрбээр "БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас бичиг ирүүлсэн. Бичигт манай талаас хүргүүлсэн хүсэлтийг илүү тодорхой, нарийвчилж өгөхийг хүссэн байсан. Өөрөөр хэлбэл, Эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээнд тэгж заасны дагуу тэр гэж иргэнд холбогдох тийм мэдээллийг манайд өгнө үү гэж нарийвчилсан байдлаар мэдээллээ ирүүл гэсэн. Би уг бичгийг нь өчигдөр Прокурорын ерөнхий газар руу дахин явуулсан. 

Манай талаас явуулсан эхний бичигт Ганц модны боомтоор орсон, гарсан бүх тээврийн хэрэгслийн мэдээллийг ерөнхий байдлаар өгөөч гэж хүссэн юм. Харин одоо бид Прокурорын ерөнхий газар, мөрдөн шалгах байгууллагуудаас түүвэрлэсэн жагсаалт гаргуулж, дахин бичиг явуулах гэж байна.

Ямар ч байсан Хятадын талаас хариу ирсэн. Хамтаръя, тусалж ажиллая. Гэхдээ та нар Эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээнийхээ дагуу нэр, хаяг бүхий тодорхой мэдээллийг явуулаач гэх хүсэлт ирүүлсэн. Тэр бичгийг нь явуулна" гэлээ. 

ВИДЕО ҮЗЭХ

Сануулахад, УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.12.08/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд "Монгол Улсын гаалиар “хоосон” гэдэг бүрдүүлэлттэй гарсан нүүрс тээврийн машинууд БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ нүүрс тээвэрлэж орсон байна уу, үгүй юу гэдгийг тулгахаар БНХАУ-ын талтай хамтран ажиллахаар хүсэлт хүргүүлсэн. Хариу өгөөгүй тул Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан тус улсын Хөгжил, шинэтгэлийн хороо руу албан бичиг явуулсан. Хариу ирсэн нь "БНХАУ-ын гаалийн байгууллага руу хандаарай" гэсэн байсан. Энэ дагуу дахин Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын гаалийн байгууллага руу албан хүсэлтээ илгээгээд байна.

Үүний зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудаас төлбөртэй мэдээлэл авч, шинжилж байна. Бүх баримт мэдээллийг боломжит хэрээр цуглуулж, тогтоож, шинжилж, асуудлыг бодитой болгож байж Улсын Их Хуралд тайлагнахгүй бол аль нэг талын мэдээллийг барьж, хөнгөн хуумгай тайлан тавьж болохгүй байсан юм” гэх мэдээллийг мөн өгсөн билээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.124.230) 2022 оны 12 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

Top