Казахстанд хаус хороолол барьсан гэх Х.Нурлатыг ХОРИХ САНАЛ гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгах ажлын хүрээнд "Эрдэнэс Таванолгой” ХК-д Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагчаар ажиллаж байсан албан тушаалтнуудад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Шүүхэд хүргүүлжээ.

 

Тодруулбал,

“Тавантолгой түлш” ХХК-тай нүүрс тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т (Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) зааснаар яллагдагчаар татагдсан "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч З.Сырымбек нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Тус шүүх өнөөдөр (2022.12.09) прокурорын саналыг хэлэлцээд, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч З.Сырымбек 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргалаа. Харин Х.Нурлатад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх асуудлыг хэлэлцэх хурлыг өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж, ирэх даваа гарагт буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийхээр болжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.6) 2022 оны 12 сарын 18

Сыоымбек сандалхаан бакеи нар яадарж яаваа хасагуудаа хүртэл дээрэлхэж яавдаг хүнии үнэргүи хулгаич нар мөнөөс мөн

0  |  0
зочин(139.5.219.74) 2022 оны 12 сарын 13

төмөр замын эмнэлгиин дарга хасгиин нөхөр л бна төмөр замын эмнэлгииг самарч баыгаа хулгайч гэр өүл

1  |  0
Монгол(139.5.217.110) 2022 оны 12 сарын 10

Казакууд хэзээч Монгол эх орны хөгжлийн төлөө явахгүй \nКазакстанруугаа хөрөнгө оруулалт хийж байгаа урвагч нар шүү дэ.\n

1  |  0
Зочин(202.21.107.66) 2022 оны 12 сарын 10

Ямар айхтар хулгайч вэ.

0  |  1
zochin(73.111.180.213) 2022 оны 12 сарын 10

myy xasagiig xurdan bary Sairan shig zugtana shuu

1  |  0
zochin(192.82.80.158) 2022 оны 12 сарын 10

xiliin xorig tavij tagnuuliinxan xarj baix xeregtei

2  |  0
Иргэн (103.57.94.243) 2022 оны 12 сарын 10

Энэ хамгийн түрүүнд зугтааж Казахстанлуугаа алга болно доо.Яаралтай хилийн хориг тавих хэрэгтэй...

4  |  1
Top