"Органик" жагсаалын ҮР ДҮН гарсан ч олны нэрийг баригсад зогссонгүй

Б.Цог | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

“Нүүрсний хулгай”-тай тэмцэх иргэдийн жагсаал өнөөдрөөс 17 хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр төв талбайд эхэлж байв.

Монгол Улсаас алдагдсан нүүрсний хэмжээ, хэдэн их наядаар яригдах хохирол...

Бухимдсан иргэд  өнгөрсөн жилүүдэд алдсан боломжоо эргүүлэн авах, хулгайч нарыг илрүүлэн, хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардсан “органик” жагсаал байлаа.

Шаардлагын дагуу Засгийн газрын тэргүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар талбайд гарч, идэр есийн хүйтэнд жагсаж буй иргэдтэйгээ уулзан, “Нүүрсний хулгай”-н эсрэг тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн.

Энэ дагуу хуулийн байгууллагынхан хаагдсан хэргүүдийг сөхөж, шинээр үүссэн нөхцөл байдал, нүүрстэй холбоотой гэгдэх бүхий л сэжүүрийг нэгтгэн шалгаж, эхнээс нь арав гаруй албан тушаалтнуудыг хориод байна.

"Мөрдөн шалгах ажиллагаа цаашид үргэлжилнэ. Нэг л өдөрт хулгайлагдсан хэрэг биш, үүний цаана ганц хүн биш бүхэл бүтэн “сүлжээ” байгаа учраас шалгалтын ажилд тодорхой цаг хугацаа шаардлагатай" гэдгийг сайд онцолсон.

Түүнчлэн “Холбоотой хүмүүсийн нэрийг зарла” гэх жагсагчдын шаардлагаар 17 хүнийг нэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 31 хүний нэр олон нийтэд ил болоод байгаа ч цаашид энэ хэрэгт холбогдох төрийн өндөр дээд албан тушаалтнууд ч бий гэгдэж, утасны үзүүр цааш хөврөх нь цаг хугацааны асуудал болоод байна.

Энэ бол “ОРГАНИК” жагсаалын бодит үр дүн.


Гэвч жагсаалын зорилго өдөр ирэх тусам өөрчлөгдөж, зохион байгуулалтад орж эхлэв үү гэх хардлага иргэдийн дунд төрж эхэлжээ. Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, бүр Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг уриалж байгаа нь үүний цаана жинхэнэ "нүүрсчид" зохион байгуулж байна уу гэх хардлага дагуулж байгаа юм.

Захиалагчид жагсаалын хоёр дахь долоо хоногоос эхлээд бөө, жүжигчин, жирэмсэн эх, насанд хүрээгүй хүүхдүүдийг хүртэл ашиглаж, энгийн иргэдийг үймээн самуунд турхирав уу гэх хардлага нмйгэмд бий болжээ.

Гэсэн ч холбогдох албаныхан тэдний өдөр бүр нэмэгдэж буй хэсэг бүлэг зохион байгуулалттай “ДЭМИЙРЭЛ”-ийг хааж боолгүйгээр нийт жагсагчдыг хооллож, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, дулаан гэр бариулж, тог цахилгаан, бүр интернэтээр хангаж, Соёлын төв өргөөгөө ч нээж өгч анхаарал тавилаа.

Эцэст нь, зарим жагсагчид өнөөдөр Улсын онцгой объект болох Төрийн ордон руу урьдчилж бүртгүүлэн, зөвшөөрөл авалгүйгээр орохыг шаардан, хувцсаа тайлан, эсэргүүцэл үзүүлсэн нь тэдний ашиг сонирхол хэрээс хэтэрч, хууль давсныг харуулсан явдал боллоо.

Тиймээс төр засаг бол санаатай санаагүй хашгирсан бүхний хүслийг биелүүлэгч “Бирд” биш гэдгийг үймээн дэгдээгчдэд сануулж, захиалгат жагсагчдыг ард түмний нэр барьсан, нийтийн эрх ашгийн эсрэг тэмцлээ зогсоохыг иргэд иргэдээсээ хүсэж эхэлжээ.

Нөгөө талаас энэ мэт үймээн самуун, үйл явдлууд нийгмийг айдаст автуулж, иргэдийн хамгийн чухал зорилго болох “Нүүрсний хулгай”-н эсрэг тэмцлийг сарниулан, урвуулах зүгт чиглэснийг хэн хүнгүй анхаарч, хэрсүү хандах шаардлага бий болсон нь өдрөөс өдөрт анзаарагдаж байгааг олон нийт илэрхийлж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тeneg yumdoo(103.212.117.216) 2022 оны 12 сарын 21

найруулагч нар хөлс аваал ороол ирэх шиг болхым даа

0  |  0
ЗОЧИН(202.9.40.90) 2022 оны 12 сарын 21

ҮҮНИЙГ САНХҮҮЖҮҮЛСЭН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭТГҮҮДИЙГ ХАМГИЙН ХАТУУГААР ШИЙТГЭ. ТЭР ХҮН ЯРГАЛАН ТАМЛАГЧ ХУРЦЫГ ӨӨРИЙГ НЬ ЯС МАХАНД НЬ МЭДЭГТЭЛ ХҮНИЙГ ТАМЛАХ ЯМАР БАЙДГИЙГ ҮЗҮҮЛ. ТЭГЭЭДЧ ӨНӨӨДРИЙН ЭНЭ НҮЦГЭЛЭЛТ БОЛ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСААР ТОГЛОСОН ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГ, ӨРШӨӨЛ БАЙХГҮЙ.

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 12 сарын 21

Жинхэнэ хулгайчдын жагсаал...

0  |  0
Мгл(192.82.84.175) 2022 оны 12 сарын 21

Ганц ганц сая төгрөгөөр эрүүл мэндээ худалдчихсан гэв үү

0  |  0
Mgl(202.126.89.82) 2022 оны 12 сарын 21

Дандаа шоронгийн хулгарууд бна гэсэн

2  |  0
Top