ЦЕГ: Суулт хийж байсан 28 иргэнийг эмнэлэгт хүргэжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

Цагдаагийн ерөнхий газраас жагсаал цуглаантай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар албан ёсны тайлбар, мэдээлэл өглөө.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороо, Д.Сүхбаатарын талбайд энэ оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй жагсаал, цуглаан өчигдөр (2022.12.21) 17 дахь өдрөө үргэлж байгаа бөгөөд Цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлж буй иргэнийнхээ аливаа гэмт халдлагаас хамгаалах, хэв журам сахиулан нээлттэй, хүндэтгэлтэй хандан ажиллаж байна.

Мөн жагсаал, цуглаанд оролцогч иргэдээс олон хоногоор гадаа суулт хэлбэрээр үргэлж, цаг агаарын байдлаас шалтгаалан жагсагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлгийн байгууллага, эмч тогтмол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллажээ.

Улмаар өчигдөр буюу 21-ний өдөр Нээлттэй хяналтын ерөнхий сонсгол зохион байгуулагдахтай холбоотойгоор Төрийн ордны баруун хойд талын хаалганд нэр бүхий 30 иргэн нүцгэлэн тодорхой шаардлага тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн тул эрүүл мэндийн ажилтнуудын Эрүүл мэндийн тухай 28.1.1, 43.2.5-д заасны дагуу эрүүл мэндийг нь эрсдэлд учруулахгүй байх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах талаар шаардлага, зөвлөмж өгсөн боловч хүлээн авахаас татгалзсан, иймээс тэдгээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмч, эмнэлгийн ажилтнуудын албан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг хангах зорилгоор эрүүл мэндийн байгууллагад хүргэх ажлыг хамтран зохион байгуулсан.

Дээрх зохицуулалтын хүрээнд эмнэлгийн байгууллагаас жагсагчдад эрүүл мэндээ хамгаалах талаар тодорхой шаардлага тавьсан бөгөөд арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 10 цагаас Төрийн ордонд зохион байгуулагдана гэж зарлагдсан “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар” зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголд оролцоно гэсэн иргэд төрийн ордны баруун хаалга хавьд нүцгэлж эрүүл мэндэд нь хохирол учрах нөхцөл байдал үүссэн тул Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа иргэдийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллагаас эрүүл мэндийн байгууллагатай хамтран нийт 30 иргэнээс Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 19,  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 8, нийт 27 иргэнийг боломжит зай талбай бүхий байршилд хүргэж эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зүгээс иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг, тусламж үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан мөн энэ үеэр насанд хүрээгүй 1 хүнийг ар гэрт нь, 2 эмэгтэйг гэрт нь буцаасан.

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвөөс Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа жагсагчдын эрүүл мэнд, амь настай холбоотойгоор нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийн дагуу 18.30 цагт суулт хийж байсан 16 иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэгдлийн эмнэлэгт, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тус тус хүлээлгэн өгсөн.

Суулт хийж байсан иргэдийн хэрэглэж байсан эд зүйлс /эсгий, дэвсгэр, дээл, бусад/-ийг 3 автомашинаар ЦЕГ-ын Хангалт, үйлчилгээний төвийн агуулахад түр хугацаагаар хадгалахаар хүргэсэн энэхүү үйл ажиллагаа нь тухайн иргэдийг баривчлах, саатуулж байгаа явдал биш бөгөөд харин эмнэлгийн байгууллагаас хүний амь нас, эрүүл мэнд хохирол учирч болзошгүй гэж үзсэн тул тэдгээрийн эрүүл мэндийг хамгаалах ажилд дэмжпэг үзүүлэн хамтран ажилласан болно.

Одоогоор дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор баривчилсан, саатуулсан хүн байхгүй.

Хүйтний цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, суулт зарласан иргэдийг Соёлын төв өргөөнд байрлуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхийг нь хангах зорилгоор Сүхбаатарын талбайг Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх үүднээс шаардлага тавих” байдлаар чөлөөлсөн болно гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkkЭМНЭЛЭГТ шоронд(220.255.95.140) 2022 оны 12 сарын 22

ЭМНЭЛЭГТ хүргэсэн гд ШОРОНД хийгээгүй биздэээ...

0  |  0
IGG(202.131.226.18) 2022 оны 12 сарын 22

SHAAA SHAAA

0  |  0
зочин(66.181.182.80) 2022 оны 12 сарын 22

зөв дэмжиж байна ннорчихсон юм шиг тийм заваан байж болохгүй хувцас тайлаад байгаа нөхдүүд мэдрэл муутай бюу согтуу гэж л харахаар байсан шүү гадаад улсуудыг харахад зүгээр л явж байдаг биз дээ манайхан гахай нохой шиг муухай байна соёлт биү араатан гууд шиг байна

1  |  1
Top