Оросын жүжигчин Артур Смольяниновын шинэ ярилцлага олон хүнийг гайхшруулсан билээ.
Жүжигчин залуу Украины талд байлдахад бэлэн байна гэдгээ хэлж, “9-р рот” кинонд хамтран тоглосон жүжигчин Сослан Фидаровыгоо тулааны талбарт ямар ч эргэлзээгүйгээр буудах байсан гэж ярьсан юм. Тэгвэл Украин дахь тусгай ажиллагаанд оролцож буй жүжигчин Сослан Фидаров Артурт хариу өгчээ.
Сослан Артурт зориулан оруулсан видеондоо “Артур, чи төсөөлж байна уу, би амьд байна. Намайг үхсэн гэж хэлсэн бүх танилууд чинь чамайг хуурчээ. Артур, чамд итгэдэг олон сая хүн бий. Харин чи тэднийг хуурч байна. Битгий тэгэлдээ” гэсэн байна.
Сослан Фидаров
Тэрбээр мөн “Чи тулааны талбарт намайг буудна гэсэн тухайд... Артур, чи хэзээ ч тулааны талбарт ирэхгүй учраас намайг буудахгүй гэдгийг чи бид хоёр хоёулаа ойлгож байгаа” гэжээ.
Жүжигчин Артур Смольяниновт дээрх ярилцлагаас нь болж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Украин дахь цэргийн тусгай ажиллагааг шүүмжлэн, Оросоос явсан түүнд аравдугаар сард цэргийн тусгай ажиллагааны эсрэг зүйл ярьж, Оросын армийн нэр хүндийг гутаасан гэж захиргааны хэрэг үүсгэн, торгууль оногдуулсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
жүжигчний зөв, бусдыг алж талж болно гэж бодсон оросуудыгаа дэмжих юмуу тэгээд
Лалруудыг газар дээр нь буудах хэрэгтэй