Украинд байлдана гэсэн жүжигчнээс аав нь ТАТГАЛЗЖЭЭ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

Оросын алдартай жүжигчин Артур Смольянинов саяхны нэгэн ярилцлагадаа Украины талд байлдахад бэлэн байна гэж хэлж, шуугиан тарьсан билээ.

Тэгвэл жүжигчин залууг ОХУ-ын Хуульзүйн яам гадаадын тагнуул гэж зарлаж, хүмүүс Артур руу болон экс эхнэр Дарья руу нь цахимаар дайрах болсон. Түүнчлэн Артурыг таван настайд аав нь болсон хойд эцэг Сергей Николаев нь хүүгийнхээ тухай нэг ч үг хэлэхээс татгалзсан байна.

Тэрбээр “Комсомольская правда” сонины сэтгүүлчид “Артурын тухай ямар ч бодол надад алга. Би түүний ээжтэй хамт амьдрахгүй байгаа. Бид салсан. Артурын тухай би юу ч мэдэхгүй. Түүнтэй холбоотой зүйлийн талаар ярихыг, мэдэхийг ч хүсэхгүй байна” гэж хэлээд ярилцлага өгөхөөс татгалзжээ.

Сергей Николаевын энэ үйлдлийг Оросын хэвлэлүүд дагавар хүүгээсээ татгалзсан явдал боллоо гэж бичиж байгаа юм.

Тэгвэл Артурын загалмайлсан эцэг Иван Охлобыстин экс эхнэр, жүжигчин Дарья Мельниковаг нь өмөөрч үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр “Смольяниновын экс эхнэр рүү бүү дайраач. Тэр яагаачгүй шүү дээ. Артур түүнийг зоддог байсан” гэж бичжээ.

Найман жил хамт амьдарч, хоёр хүүгийн аав, ээж болсон Артур, Дарья нар өнгөрсөн жил салсан билээ. Артурыг Украин дахь цэргийн ажиллагааг эсэргүүцэж, эх орноосоо явсны дараа ОХУ-д түүний эсрэг захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэж, торгууль ноогдуулж, гадаадын тагнуул гэж зарлаад байгаа юм.

Артур саяхан Украины талд байлдахад бэлэн байна, Оросын талд байлдаж буй “9-р рот” кинонд хамт тоглосон жүжигчин Сослан Фидаровыг тулааны талбарт буудах байсан гэж ярьсны дараа хүмүүс хуучин эхнэр рүү нь ч дайрах болжээ. Дарьяаг Артур шиг эх орноосоо урвах гэж байна хэмээн хүмүүс буруутгаж эхэлсэн байна.

 

   

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(202.9.46.45) 2023 оны 01 сарын 18

Сүртэй гарчиг вэ кк. Угаасаа салсан тэгээд дагавар хүүгийнхээ тухай ярихгүй гэсэн л байна. Ийм хүмүүс зөндөө л байдагшд. Байлдаан дайлдаан хамаа байнаа

0  |  0
Бор(202.9.40.83) 2023 оны 01 сарын 18

Зөв ш дээ хэн хүн алж хүрээ татахыг хүсэхэв дээ

0  |  0
Уншигч(139.5.218.149) 2023 оны 01 сарын 18

Артурын санаа нь зөв, дайныг эсэргүүцэж байгаа боловч санаагаа буруу илэрхийлсэн байна,

2  |  0
Зочин(202.9.46.218) 2023 оны 01 сарын 18

Урвагчийг буудах хэрэгтэй

1  |  3
ganaa(178.174.229.45) 2023 оны 01 сарын 18

TER HOID ETSEG BOL ESTOI NOVSH YUM . FASHISTUUDIIN TALD OROHGUI GEDGEE HELSEN BNA ZORIGTOI ZALUU

3  |  0
Монгол(202.9.46.52) 2023 оны 01 сарын 18

Тэр эцэг тэгж л эх орноосоо урвагчид хандахаас өөр яах вэ? Зөв шдээ.

1  |  3
Top