Кремлийн зүгээс Украины талд байлдахад бэлэн байгаагаа ярьсан Оросын жүжигчин Артур Смольяниновын үгэнд шүүмжлэлтэй хандлаа.
Жүжигчний ярьсан зүйлийг эрх бүхий байгууллага хэрхэн авч үзэх нь чухал байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлээд “Энэ талаар сайхан зүйл юу ч бодогдохгүй байна. Гэхдээ энэ тохиолдолд Артур Смольяниновын ярьсан зүйлийн талаар манай холбогдох байгууллагууд юу бодож байгаа нь чухал” гэжээ.
Оросын эсрэг зүйл ярьсан жүжигчин залууд эрүүгийн хэрэг үүсгэх тушаал гарсан талаар ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос өчигдөр /2023.01.09/ мэдээлсэн байна.
Артур Смольянинов нь Украин дахь цэргийн ажиллагаа эхлэхэд Оросоос явсан одуудын нэг юм. Өнгөрсөн намар түүнд цэргийн тусгай ажиллагааны эсрэг зүйл ярьж, Оросын армийн нэр хүндийг гутаасан гэж захиргааны хэрэг үүсгэсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )