Оросын жүжигчин Артур Смольяниновын экс эхнэр, жүжигчин Дарья Мельникова руу сүүлийн үед хүмүүсийн зүгээс дайралт их ирэх болсон. Түүний экс нөхөр, хоёр хүүгийнх нь аав Артур Украин дахь цэргийн ажиллагааг эсэргүүцэж, эх орноосоо явсан билээ.
Артур саяхан Украины талд байлдахад бэлэн гэж ярилцлага өгч, “9-р рот” кинонд хамт тоглосон жүжигчнийхээ тухай “Оросын талд байлдаж байгаа учир тулааны талбарт түүнийг буудах байсан” гэж хэлсэн юм. Артурын шуугиан тарьсан ярилцлагын дараа Дарьяаг хуучин нөхрийнхөө сонгосон замаар явах гэж байна, эх орноосоо урваж байна гэж хүмүүс буруутгасан билээ.
Тэгвэл жүжигчин бүсгүй удаан чимээгүй байсны эцэст ам нээж “Бурхан минь, би хаашаа ч явахгүй, залуус аа” гэжээ.
Жүжигчин Артур Смольяниновыг энэ сарын 13-нд ОХУ-ын Хуульзүйн яамны шийдвэрээр гадаадын тагнуул гэж зарласан билээ. Түүний эсрэг захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгээд буй.
Сэтгэгдэл ( 2 )
zorigtoi zaluu yum
Inoagent gedgiig anh Amerikd huulchilj gargasan tomiyolol,tuugeeree gadni ihenh taaramjgui setguulchid,tv nuudiig haaj gargasan daa..