Орос-Хятадын цэргийн хамтын ажиллагааг ӨДӨӨН ХАТГАЛГА гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

АНУ болон Япон улс Орос-Хятадын цэргийн хамтын ажиллагааг өдөөн хатгалга гэж нэрлэв.

АНУ-ын Гадаад хэргийн сайд Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин болон Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши, Батлан хамгаалахын сайд Ясүказү Хамада нар “Орос, Хятадын хамтын ажиллагаа цэргийн салбарт хөгжиж байгаа нь өдөөн хатгалгын шинжтэй байна” гэж мэдэгджээ.

Сайд нар Орос, Хятадын стратегийн өсөн нэмэгдэж буй, өдөөн хатгасан хамтын ажиллагаанд, тэр дундаа Японы ойролцоох хоёр улсын цэргийн хамтарсан ажиллагаа, цэргийн сургуулилтад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн АНУ, Японы зүгээс ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааг шүүмжилжээ. Сайд нар Украин дахь цэргийн тусгай ажиллагааг Европын бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
г(202.179.25.70) 2023 оны 01 сарын 15

Америк өөрөө Сири Ливи Ирак Сербийг бөмбөгдөхдөө бусдыг өдөөн хатгаагүй юу

3  |  0
Top