ОХУ, Хятадын нөхөрлөл нь Жо Байдены АЛДАА БОЛСОН гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 23

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео “Орос, Хятад хоёр ойртож нөхөрлөх болсон нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены стратегийн алдаа болсон” гэж “Fox News”-д ярьжээ.

Майк Помпео ОХУ болон БНХАУ-ын нөхөрлөлийг Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны стратегийн алдаа гэж хэлж болно гэсэн байр сууриндаа итгэлтэй байгаа аж.

Жо Байдены засаг захиргааны бүтэлгүйтлээр оросууд болон хятадууд нэгдэх боломжтой болж, энэ нь Вашингтоны хувьд том эрсдэл авчирч буйг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хэлжээ.

ОХУ-д айлчлал хийсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад, Оросын харилцааг агуу гүрнүүдийн харилцааны жишээ гэсэн билээ.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон “ОХУ, Хятадын холбоотны харилцаа нь Баруунд асуудал үүсгэж байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top