Энтрепренеруудын “Dreamers” нэгдэл ТББ-ын онцлох ажлууд

2023 оны 01 сарын 19

“Dreamers” нэгдэл нь 2020 онд Монголын энтрепренер залуусын хүсэл, тэмүүлэл, тэдэнд тулгарч байгаа асуудал, бэрхшээл, туршлагыг олон нийтэд хуваалцан, салбарын хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлж, цаашид хамтдаа шийдлийг боловсруулдаг Тинк Танк байгууллага болох, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх зорилготой үүсгэн байгуулагдсан.

Мэдээллийн технологи, инновацийн салбарын экосистемийг хөгжүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж, өнгөрөгч 2020-2022 онд чамгүй олон ажлуудыг амжуулжээ. Та бүхэн бидний хийсэн ажлуудыг зураг бүр дээр дарж тайлбарын үзнэ үү.

Энэ оноос эхлэн албан ёсны гишүүнчлэлтэй болж байгаа бөгөөд мэдээллийн технологи, инновацын салбарт ажилладаг, бизнес эрхэлдэг та бүхнийг #DREAMERS нэгдэлд нэгдэхийг урьж байна.

Бүртгүүлэх линк: https://forms.gle/kjXiBkGKKJ4nfjWh9

  1. #Dreamers нэгдлийн гарааны бизнес эрхэлж буй залуус 2020 оны 5 сарын 24-нд

тухайн үеийн МУ-ын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх  болон  УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Учрал нартай уулзалт хийж гарааны бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд шаардлагатай саналуудаа өргөн барьсан. 2020.05.24

  1. ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын хамт олонтой уулзаж, мэдээлэл солилцож, үр дүнд Санфранциско, Токио, Хонгконгт IT консултай болов. 2020.05.28

  1. Энтрепренеруудын #Dreamers нэгдлийн залуучууд Улс төрийн нам, эвслүүдийн дэргэдэх залуучуудын байгууллагын залуу нэр дэвшигчдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эх орны нэгдмэл эрх ашиг, хөгжлийн төлөө нэг дор цуглан тэдний үзэл баримтлал, бодлого шийдлийг хэлэлцүүллээ. 2020.06.11

  1. Гарааны бизнес эрхлэгчид, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүдтэй хэлэлцүүлэг хийж, саналаа нэгтгэн өглөө. 2020.09.08

  1. Монгол Улсад гарааны бизнес, технологи, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, түүний ач холбогдлыг залуу үе, олон нийтэд таниулах, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих замаар гарааны бизнес эрхлэгчдэд таатай орчинг бий болгоход “Dreamers” нэгдэл дээрх салбарын холбоотой 15 төрийн бус байгууллага, компаниудтай  хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

  1. Монгол улс мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болно. 2020 онд МУ-ын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Учралтай "Dreamers" нэгдлийнхэн уулзалт зохион байгуулж мэдээллийн технологийн чөлөөт бүс байгуулах санаачлагыг Засгийн Газрын зүгээс дэмжихээ илэрхийлж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Учрал нар Монгол Улсыг мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн Газраас санал авахаар хүргүүллээ.

 

  1. АНУ-д суух элчин сайдаар томилогдсон Ө.Батбаяр АНУ-г зорихоосоо өмнө “Dreamers” энтрепренер нэгдлийн төлөөллүүдтэй уулзаж дэлхийн зах зээл дээр Монголын технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг гаргах боломжийн талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтаар бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад тулгардаг асуудал, нөлөөлдөг хүчин зүйлүүд, зах зээлийн боломжууд, судалгаа, хууль эрх зүйн орчин, хоёр орны худалдааны тэнцэл, АНУ-ын хэрэглэгчийг хэрхэн ойлгох, АНУ-д байгаа Монгол инженерүүдийг холбох гэх мэт маш сэдвүүдээр халуун яриа өрнүүлж, цаашид АНУ-д бизнесүүдээ гаргах зорилгоор арга хэмжээ хийх болсон. 2021.10.26

  1. Монголын Финтек Блокчэйний Зөвлөл нь бизнесийн байгууллагын төлөөлөллөөс бүрдсэн бөгөөд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дэд ажлын хэсэгт орж ажилласан. 2021.12.17

  1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн гарааны бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарахад төрөөс дэмжлэг үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр төр, хувийн хэвшил хамтарсан ажлын хэсэг байгуулан ажилласан билээ. Уг ажлын хэсгийн боловсруулсан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Х.Ганхуягт хүлээлгэн өглөө. Энэхүү боловсруулсан санал нь Засгийн газарт хүргэгдсэн. 2021.05.21

  1. Мэдээллийн технологийн эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хуулийн ажлын хэсэг олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр хувилбаруудаа гаргасан. Тус хуулийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Д.Цогтбаатар, энтрепренеруудын Dreamers нэгдлийн санаачлагаар төслийг гаргаж байгаа бөгөөд удахгүй олон нийтийн хэлэлцүүлэг хийх болно.

  1. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ. Анхдугаар уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал УИХ-аас баталсан цахим шилжилтийн багц хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчид хуулийн хэрэгжилтэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлж, төрөөс аливаа хуулийг батлан гаргадаг ч хуулийн хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүйн дээр яам, агентлагаас холбогдох дүрэм, журмаа батлахгүй удаашруулдаг байдлаас үүдэн олон сөрөг үр дагавар бий болдгийг оролцогчид хөндсөн. Мөн төр-хувийн хэвшлийн ойлголтын зөрүүг арилгах зайлшгүй шаардлага байгааг ч салбарын мэргэжилтнүүд сануулж, Бодлогын зөвлөлийн анхдугаар уулзалтаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Б.Цогтбаатар нарын санаачлан боловсруулж буй Мэдээллийн технологийн тусгай бүсийн тухай хуулийн төслийн талаар ярилцсан. Зөвлөлийн гишүүн байгууллагууд хэдийгээр салбартаа өөр өөрийн байр суурийг олсон, бизнесийн үйл ажиллагаагаараа ялгаатай боловч Монгол Улсад цахим шилжилтийг идэвхжүүлэх, цахим эдийн засгийг хөгжүүлэх, салбарын шинээр батлагдан гарах хууль тогтоомжид өөрсдийн дуу хоолойг хүргэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн технологийн салбарт нэгдсэн нэг бодлоготойгоор хамтран ажиллаж, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг солонгоруулахад уг хуулийн төсөл чухал ач холбогдолтой бөгөөд гадны хөрөнгө оруулалттай технологийн компани, үйлдвэрүүдийг Монгол Улсад орж ирэх тал дээр анхаарч, татварын таатай орчинг бүрдүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад төрөөс цогц дэмжлэг үзүүлэх шаардлага байгаа талаар оролцогчид байр сууриа илэрхийлж байлаа. Түүнчлэн монголын аж ахуйн нэгжүүд гадны зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой болсон. Гагцхүү төрөөс үзүүлэх дэмжлэг шаардлагатайг онцлосон. Төр-хувийн хэвшлийн идэвхтэй хамтын ажиллагаа зөвхөн мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй, мэдээллийн технологиор дамжуулан уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарын хөгжилд ч ашиг тусаа өгч улмаар УИХ-аас батлан хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд үр ашгаа өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал уулзалтын төгсгөлд хэлэв. 2022.03.07

 

  1. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр Монгол Улс болон Бүгд найрамдах Солонгос улсын МТ-ийн салбарын байгууллага, мэргэжилтэн, судлаачдын “цахим шилжилтэд анхаарах асуудал” сэдэвт анхдугаар уулзалт, хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгууллаа. Нийт 15 компанийн 20-200 орчим ажилтантай ихэнхдээ AI дээр суурилсан мобайл технологиуд, CRM, ГРА, дижитал маркетинг, сэтгүүл, UX UA консалтинг үйлчилгээ үзүүлэгч компаниуд оролцож, хамгийн сонирхолтой нь дотооддоо өрсөлдөгч компаниуд байсан ч гадаад талдаа бүгд нэг зорилгын доор өөрсдийн эрх ашгаа хамгаалахаар нэгдэж чадсан нь үнэхээр бахархмаар. Бүгд юун дээр өрсөлдөх үү, юун дээр хамтрах вэ гэдгээ ойлгоод 20 жилийг зарцуулжээ. Уулзалтаар Монгол-БНСУ хоёр орны хамтын ажиллагаа, төр хувийн хэвшлийн түншлэл зэрэг асуудлыг шинэ шатанд гаргаж, үүгээр дамжуулан монгол улсын кибер аюулгүй байдал, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд хамтран ажиллах зэрэг өндөр ач холбогдолтой шийдвэр, шийдлүүд гарсан. 2022.07.19

 

  1. “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” УУЛЗАЛТЫГ ИННОВАЦ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО, ЭНТРЕПРЕНЕРУУДЫН ДРИЙМЕРС НЭГДЭЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус уулзалтад Мэдээлэл технологийн гарааны компаниудын төлөөлөл оролцож дараах асуудлын талаар санал солилцлоо.

-Цахим хөгжлийн дэмжих хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж дагаж гарах журмуудыг батлахад анхаарах;

-Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэгч компаниудыг дэмжих бодлого дээр анхаарч ажиллах

-Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн асуудалд онцгой анхаарах;

-Салбарт гадаадаас хөрөнгө оруулалт татах валютын урсгалын нэмэгдүүлэх гарц шийдэл;

-Мэдээллийн технологийн компанийг олон улсын зах зээлд гаргахад шаардлагатай дэмжлэг үзүүлэх;

-Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж байгаа асуудлыг шийдвэрлэх;

-Салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, шаардлагатай өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийх, татвары орчныг сайжруулах зэрэг асуудлаар ярилцлаа.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны шинэ дарга Э.Батшугар мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа мэдээллийн технологийн компани болон стартап компаниудаа дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв. 2022.09.13

 

  1. ПРОГРАМ ХАНГАМЖИЙН КОМПАНИ, БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮРТГЭЛ

Энэхүү бүртгэл нь мэдээллийн технологийн компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг дэмжих зорилготой бөгөөд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй програм хангамжийн компаниуд, бүтээгдэхүүний каталог бүхий портал (Аpp Store)-д байрших юм. 2022.11.10

  1. “ДИЖИТАЛ ДОРНОД-2022” ЧУУЛГАНЫГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР ХАМТРАН АЖИЛЛАСАН. Монгол улсад Мэдээллийн технологи, дижитал үйлчилгээг өдөр тутамдаа хэрэглэх боломж, суурь бааз бүрдсэн ч бид мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглах бодит шийдэл цөөн байна. Дижитал Улс болж бодит өөрчлөлт хийхийн тулд аймаг орон нутгаасаа эхлэн цогц ажлуудыг зохион байгуулж, шийдэл, үр дүн дээр суурилсан оновчтой систем бий болгож ажиллах нь зүйтэй гэж Стартап Маркетинг Спэйс ХХК-ийн зүгээс үзэж өөрсдийн санаачилгаар “Дижитал Дорнод 2022” анхдугаар чуулганыг 2022.10.01-10.02-ны өдрүүдэд Дорнод аймагт амжилттай зохион байгууллаа. “Дижитал Дорнод 2022” чуулган нь Дорнод аймгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, гарааны болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, гарааны бизнесийн экосистемийг бүрдүүлэх, технологийн шийдлүүдийг ашиглах соёлыг нэвтрүүлэх, хамтын ажиллагаа үүсгэх үндсэн зорилгын хүрээнд зохион байгуулагдаж Төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид, технологийн компаниуд, оюутан залуусаас бүрдсэн 268 оролцогчтойгоор зохион байгуулагдлаа. Чуулганы эхний өдөр Үндсэн илтгэл, хэлэлцүүлгүүд, стартапуудын экспо арга хэмжээ зохион байгуулагдсан бол 2 дахь өдөр Стартап Маркетинг Спэйсийн Дорнод аймаг дахь салбар болох “Дорнод Стартап Төв” дээр чуулганы илтгэгчид болон зөвлөхүүд бизнесүүдэд шууд зөвлөгөө өгч ажиллалаа.

 

  1. Digital Night. Мэдээллийн технологийн салбарын 7 төрийн бус байгууллага нэгдэж, салбарын 200 шилдгийн шилдэг, манлайлагч, удирдагч нар оролцсон, анхны нэгдсэн Digital Night шинэ жилээ хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь салбарынхан бие биетэйгээ танилцаж, Оны шилдгүүдээ тодруулах, цаашид хамтран нийгэм, эдийн засгийн асуудлаа технологиор дамжуулан шийдлийг гаргаж, энтрепренер залуусаа ОУ-ын зах зээл рүү гаргах ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Бид жилдээ доод тал нь 3 арга хэмжээг хамтран хийхээр болов:

  1. ОУ-ын тэмцээн, чуулганд оролцох,
  2. Монголдоо салбарын асуудлаа шийдвэрлэх,
  3. Нэгдсэн форум, шинэ жилээ хийх юм. 2022.12.09

 

17. #Dreamers  ТББ 2023 оны гишүүнчлэл. Та бүхэн бидний хийсэн ажилтай танилцлаа. Мэдээллийн технологи болон инновацын салбарт ажилладаг, бизнес эрхэлдэг та бүхнийг энэхүү салбартаа хамтдаа хөгжиж, хамтдаа мөрөөдлөө нэгтгэж, хамтдаа дэлхийд гарахыг хүсвэл #DREAMERS нэгдэлд нэгдэхийг уриалж байна. Бид шүүмжлэх бус оролцоог, шийдлийг чухалчилдаг.

Та гишүүн болсноор дараах боломжуудыг эдлэх болно. Үүнд:

 

  • Бодлогын судалгаанд оролцох, санал хүсэлтээ хэлэх
  • Мэдээллийн технологи, инновацын салбарын мэдээ мэдээлэл, судалгаа хүлээн авах, танилцах
  • Бодлогын шийдэл хэлэлцэх уулзалтанд төлөөлөн оролцох
  • Бизнес нетворк хийх уулзалтанд оролцох
  • Гишүүнчлэлийн тэмдэг, подволк, бусад хэрэгсэл
  • Холбооны гишүүд дунд бизнесээ танилцуулах, хамтран ажиллах
  • Гишүүдийг чадавхижуулах сургалтанд хамрагдах
  • Гишүүдэд зориулсан арга хэмжээнд оролцох
  • Бизнес аялал, олон улсын хурал чуулганд оролцох

Гишүүнчлэлийн бүртгэлийн линк: https://forms.gle/kjXiBkGKKJ4nfjWh9

#dreamers #community #entrepreneurs #membership #welcome

Утас: 9914-5059

Top